Долоо хоногийн дотор хоёр цэрэг Хойдоос Өмнөд рүү оргон иржээ

Хуучирсан мэдээ: 2017.06.19-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн дотор хоёр цэрэг Хойдоос Өмнөд рүү оргон иржээ

БСШУЯ-наас хийж байгаа мэдээллээр бол энэ хичээлийн жилийн хэрэгцээт бүх сурах бичиг өнөөдөр хэвлэгдэж гүйцлээ гэнэ.

Хойд Солонгосын цэрэг Ханган голыг хөндлөн сэлж Өмнөд Солонгост оргон ирлээ хэмээн ВВС мэдээллээ. Энэ сүүлийн хоногт болж байгаа хоёр дахь тохиолдол ажээ.

Өмнөд Солонгосын Нэгдсэн цэргийн штабаас мэдээлснээр уг цэрэг голын хамгийн нарийн хэсгээр сэлсэн бөгөөд ингэхдээ мөрөндөө хөвөгч хуванцар материал бэхэлсэн байжээ.

Үүнээс өмнө оргож ирсэн цэрэг хоёр улсыг заагладаг голын хэсгээр сэлж ирсэн байсан бөгөөд энэ хэсэг хамгийн чанд хамгаалалттай байдаг ажээ.

Өмнө нь жилдээ ганц удаа ингэж Хойдоос цэрэг сэлж ирэх тохиолдол бүртгэгдэж байсан бол долоо хоногт ийнхүү хоёр цэрэг ирж байгаагүй юм байна.

Ионхап агентлагийн мэдээлснээр сүүлд сэлж ирсэн цэрэг дөнгөж 20 хүрч байгаа залуу байсан бөгөөд Өмнөд Солонгосын харуулын цэргийг харангуутаа “Намайг битгий алаарай, би танай талд орохыг хүсч байна” хэмээн хашгирчээ. Цэргийн тагнуулынхан сэлж ирсэн цэргээс мэдүүлэг авна хэмээн Ионхап мэдээлжээ.

Өмнөд Солонгосын албан ёсны тоо баримтаар хоёр Солонгос салснаас хойш Хойд Солонгосын 30 мянга орчим иргэн өмнөд рүү оргон иржээ. Тэдний дийлэнх нь Хятадын нутгаар дамжин ирдэг байна.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж