Испанийн алдарт бух сургагч тоглолтын талбайд амиа алдлаа

Хуучирсан мэдээ: 2017.06.19-нд нийтлэгдсэн

Испанийн алдарт бух сургагч тоглолтын талбайд амиа алдлаа

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Францын баруун өмнөд этгээдийн Эйре сур ИАдоурт болсон тэмцээний үед Испанийн алдарт бух сургагч  үхэрнийхээ эвэрт сүлбэгдэн амиа алджээ. Түүнийг гэмтсэн даруйд нь яаралтай эмнэлэгт хүргэгдсэн ч, шархаа дийлэлгүй амь үрэгдсэн байна.

Энэ талаар эмнэлгийн ажилтнууд олон нийтэд мэдээлжээ. Талийгаач Испанийн хойд хэсгийн Баскьюгаас гаралтай алдартай бух сургагч Иван Фандино байсан аж. Тэрээр 36-хан настай байсан юм.

Францын “Эйре сур ИАдоурт” зохион байгуулагдсан бухны тулааны тэмцээнд оролцох үедээ үхрийн эвэрт нэвт сүлбэгджээ. Тодруулбал, үхрийн эвэр залуугийн уушгийг сүлбэсэн нь үхлийн шалтгаан болсон аж.

Үхрийн тулаан нь олон зуун жилийн түүхтэй Испанийн уламжлалт тэмцээний нэг юм. Тэр үүднээс жилдээ энэ төрлийн тэмцээнд 1800 орчим удаа болдог бөгөөд зургаан сая орчим үзэгчдийг өөртөө татдаг байна.

Эх сурвалж: mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж