Эммануэль Макроны дараалсан гайхам амжилт

Хуучирсан мэдээ: 2017.06.19-нд нийтлэгдсэн

Эммануэль Макроны дараалсан гайхам амжилт

Хаа явсан газраасаа Wi-Fi ашиглан интернэтэд холбогдох боломжийг Нью-Йорк хот олгож байна.

Зургадугаар сарын 18-ны Бямба гаригт Францад болж өнгөрсөн парламентын доод танхимын сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтаар Ерөнхийлөгч Эммануэль Макроны нам үнэмлэхүй ялалт байгууллаа.

Макроны “Хамтдаа урагшаа” нам, эвсэл болсон төв үзлийн “Ардчилсан хөдөлгөөн” намын хамт парламентын 577 суудлын 300-гаас илүүг авсан нь тодорхой боллоо хэмээн хэвлэлүүд мэдээлж байна.

Консерватив үзэл баримтлалтай “Бүгд найрамдахчууд” нам бусад намын хамт 125-131 орчим суудал авч сөрөг хүчний эвсэл үүсгэх нь тодорхой болжээ. Өмнөх парламентад консервативчууд 200 мандаттай байсан юм. Харин сүүлийн таван жил төрийн эрхийг барьсан социалистууд 41-49 орчим суудал авахаар байгаа нь энэ намын түүхэнд байгаагүй мээ үзүүлэлт юм.

Харин Эмманэуль Макронтой Ерөнхийлөгчийн төлөө өрсөлдсөн “Үндэсний фронт”-ын тэргүүн Марин Ле Пен сонгогдож чадсан бөгөөд түүний хэт барууны үзэлт нам найм хүртэл суудал авахаар байгаа ажээ.

Сонгуулийн санал хураалтын үеэр Ерөнхийлөгч Эммануэль Макрон эхнэрийн хамт Парисийн гудамжаар дугуйгаар зугаалжээ

Эммануэль Макроны толгойлж байгаа “Хамтдаа урагшаа” нам байгуулагдаад ердөө ганцхан жил болж байгаа ч ийнхүү нэг жилийн дотор гайхам амжилт гаргасан нь улс төр судлаачдын анхаарлыг татаж байна. Макроныг тойрон хүрээлж байгаа намын нөхдийн тал хувь нь улс төрийн ямар ч туршлага, замналгүй хүмүүс юм.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж