Наадмаар үйлчилгээ эрхлэх хүмүүсийн материалыг авч байна

Хуучирсан мэдээ: 2017.06.19-нд нийтлэгдсэн

Наадмаар үйлчилгээ эрхлэх хүмүүсийн материалыг авч байна

Шинэ Зеландын нэгэн алтны уурхайд гарсан галын улмаас 28 уурхайчны амь нас үхлийн ирмэгт байсан ч аврах ангийн ажилчид шуурхай ажиллаж, уурхайчдыг аварчээ.

Тулгар төр байгуулагдсаны 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд олгох зөвшөөрлийн материалыг өнөөдрөөс эхлэн авч байна. Энэ жил зөвхөн аж ахуйн нэгжид үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгохоор болсон. Тиймээс баяр наадмаар үйлчилгээ эрхлэхийг хүссэн аж ахуйн нэгжүүдийн материалыг зургадугаар сарын 27-ны өдрийг дуустал харъяа  дүүргийн  Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс авах юм байна.

Зөвшөөрөл олгосон аж ахуйн нэгжийн нэрсийг энэ сарын 30-ны өдөр олон нийтэд нээлттэй зарлана. Өөрөөр хэлбэл, зөвшөөрөл хүссэн материалыг дүүрэг хүлээн авч, зөвшөөрлийг дүүргийн Мэргэжлийн хяналтын газраас гарсан ажлын хэсэг сонгон шалгаруулж олгоно гэсэн үг юм.

Дашрамд мэдээлэхэд, үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуурын 400, худалдааны 100 зөвшөөрөл, Хүй долоо худагт хуушуурын 210, худалдааны 110 зөвшөөрөл олгохоор болжээ. Хоол үйлдвэрлэл явуулах зөвшөөрлийг зөвхөн аж ахуйн нэгжид олгох аж. Харин худалдааны цэгээр хүнсний бүтээгдэхүүн, ус, ундаа, айраг, зайрмаг, бэлэг дурсгалын зүйлсийн худалдаа, гэрэл зургийн үйлчилгээ үзүүлэх юм байна.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж