“Миний хүү Оросын тагнуул биш” | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“Миний хүү Оросын тагнуул биш”

Хуучирсан мэдээ: 2017.06.19-нд нийтлэгдсэн

“Миний хүү Оросын тагнуул биш”

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн хуралдаан сая өндөрлөлөө.

Америкийн нэрт кино найруулагч Оливер Стоун ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины тухай дөрвөн ангит баримтат кино хийсэн. Үүнтэй холбоотойгоор Оливер Стоун “CNN” телевизэд ярилцлага өгчээ. 

Энэ үед CNN телевизийн сэтгүүлч “Таны хүү оросын “RT” телевизэд ажилладаг. Энэ нь Путины тухай баримтат кино хийхэд нөлөөлсөн үү? эсвэл Оростой ямар нэгэн холбоо сүлбээ бий юу” гэж асуужээ. Үүнд Оливер Стоун хариулахдаа “Миний хүү “RT” телевизэд ажилладаг нь үнэн. Тэр тус телевизэд зургаа, долоон жил ажиллаж байна. Гэхдээ миний хүү баримтат кино хийх болсон шалтгаантай ямар ч холбоогүй. Тэр Оросын тагнуул биш” гэв.

Мөн тэрбээр “Хэрвээ та нар “RT” телевизийг үздэг бол миний хүү хэрхэн халуун цэг дээр ажиллаж, сонирхолтой сурвалжилга, ярилцлага хийж буйг харж болно” хэмээн хариулсан байна.

Бэлтгэсэн: Ц.Уран 

"Болор дуран"-аар шалгав.

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 2017-06-19 182.160.32.78

оросын тагнуул хаа сайгүй бий манайд ч орос эхнэртэй баттулгаас өгсүүлээд олон бий

Зочин 2017-06-19 172.58.140.192

РТ бол хэвлэл мэдээллийн байгууллага биш суртал нэвтрүүлгийн аппарат тэнд ажиллагсад бол жирийн хэвлэл мэдээллийн ажилтнууд биш Оливер Стоун худалдагдсан полезный идиот гэдэг ангилалд багтах хүмүүсийн нэг