Америкийн нэрт кино найруулагч Оливер Стоун ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины тухай дөрвөн ангит баримтат кино хийсэн. Үүнтэй холбоотойгоор Оливер Стоун “CNN” телевизэд ярилцлага өгчээ.
Энэ үед CNN телевизийн сэтгүүлч “Таны хүү оросын “RT” телевизэд ажилладаг. Энэ нь Путины тухай баримтат кино хийхэд нөлөөлсөн үү? эсвэл Оростой ямар нэгэн холбоо сүлбээ бий юу” гэж асуужээ. Үүнд Оливер Стоун хариулахдаа “Миний хүү “RT” телевизэд ажилладаг нь үнэн. Тэр тус телевизэд зургаа, долоон жил ажиллаж байна. Гэхдээ миний хүү баримтат кино хийх болсон шалтгаантай ямар ч холбоогүй. Тэр Оросын тагнуул биш” гэв.
Мөн тэрбээр “Хэрвээ та нар “RT” телевизийг үздэг бол миний хүү хэрхэн халуун цэг дээр ажиллаж, сонирхолтой сурвалжилга, ярилцлага хийж буйг харж болно” хэмээн хариулсан байна.
Бэлтгэсэн: Ц.Уран