Сэрэмжлүүлэг: Утасны дугаараа нийтийн сүлжээнд байршуулахгүй байхыг анхаарууллаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Сэрэмжлүүлэг: Утасны дугаараа нийтийн сүлжээнд байршуулахгүй байхыг анхаарууллаа

Хуучирсан мэдээ: 2017.06.19-нд нийтлэгдсэн

Сэрэмжлүүлэг: Утасны дугаараа нийтийн сүлжээнд байршуулахгүй байхыг анхаарууллаа

Монголд эрчим хүчний төслүүд хэрэгжүүлж буй Канадын “Prophecy Coal Corp” Тугалгатайн ордын урьдчилгаа төлбөр 10 сая ам.долларыг хайгуул, хөрөнгө оруулалтын “Waterton Global Value” компаниас зээлэхээр болсон гэнэ.

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгасан Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянаж яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Уг гэмт хэргийг үйлдсэн этгээд нь интернет сүлжээнд байгаа иргэдийн цахим шуудангийн хаяг, утасны дугаарыг олж авч, цахим шуудангийн хаягт хууль бусаар нэвтрэн интернет банкны үйлчилгээний эрхийг сэргээн, гүйлгээний нууц дугаарыг тухайн цахим шуудангийн хаягаар илгээснийг хүлээн авч, интернет банкны үйлчилгээг ашиглан тухайн иргэдийн банкин дахь хувийн харилцах данс руу нэвтрэн мөнгийг хулгайлж, бэлэн мөнгөний машинаас бусад иргэдийн виза картыг ашиглан бэлэн мөнгийг гаргуулан авах аргаар гэмт хэрэг үйлддэг болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон бөгөөд энэ төрлийн гэмт хэргийн гаралт цаашид улам нэмэгдэх хандлагатай байгаа юм байна. Дээрх иргэдийн цахим шуудангийн хаягийн нууц үгийг өөрийн барьж байгаа утасны дугаараар хийсэн, олон нийтийн сүлжээнд цахим хаягаа утасны дугаарын хамт байршуулсан, түүнчлэн бэлэн мөнгөний машинаас виза картаа ашиглан бэлэн мөнгө авах үеэр үл таних этгээдийн мөнгө гаргаад өгвөл хариуд мөнгө өгөхөөр амласан худал үгэнд итгэж зөвшөөрсөн зэрэг нь гэмт этгээдүүдийг хялбар аргаар гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг бүрдүүлдэг байна. Иймд иргэд танихгүй хүнд банкны картаа ашиглуулахгүй байх, банкны картыг ашиглан мөнгө авснаар урамшууллын мөнгө өгнө гэсэн саналыг хүлээн авахгүй байх, олон нийтийн сүлжээнд цахим хаягаа байршуулахдаа нууцлал, аюулгүй байдлыг хангах, утасны дугаарыг олон нийтийн сүлжээнд байршуулахгүй байх, цахим хаяг нээхдээ нууц үгийг утасны дугаар болон олон нийтийн сүлжээнд хэрэглэгддэг тоо, тэмдэгтээр хийхгүй байх зэргээр гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж, гэмт этгээдэд гэмт хэрэг үйлдэх боломжийг олгохгүй байхыг Нийслэлийн прокурорын газраас сэрэмжлүүллээ.

Эх сурвалж: polit.mn

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс