Б.Соронзонболд зааных “Гранд плаза”-д дэлгүүр нээжээ

Хуучирсан мэдээ: 2017.06.19-нд нийтлэгдсэн

Б.Соронзонболд зааных “Гранд плаза”-д дэлгүүр нээжээ

Улсын заан Б.Соронзонболдынх “Гранд плаза” их дэлгүүрт гэр бүлийн дэлгүүрээ нээжээ. Дэлгүүрээ өчигдөр /2017.06.18/ албан ёсоор нээж, нэмэлт тохижилтыг нь дуусгасан байна.  Зааны гэр бүл “Гранд плаза” дэлгүүрийн дөрөвдүгээр давхарт ээмэг, зүүлт, үсний хавчаар, хүүхдийн төрөл бүрийн гангараа зардаг гоёл чимэглэлийн дэлгүүр нээсэн нь нээлтээ хийсэн өдрөөсөө найз нөхөд, олны хөлд дарагдсан гэнэ. Б.Соронзонболдын эхнэр мэргэжлийн хяналтын байгууллагад ажилладаг бөгөөд дэлгүүрийнхээ нээлтийн үеэр өөрөө очиж худалдагч хийсэн байна.

Улсын заан Б.Соронзонболд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, Хилчин спорт хороо, Макс группийн нэр дээр барилддаг юм.

С.САРУУЛ

Эх сурвалж: www.polit.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж