Маргаашаас ихэнх нутгаар бороо орж, сэрүүснэ

Хуучирсан мэдээ: 2017.06.19-нд нийтлэгдсэн

Маргаашаас ихэнх нутгаар бороо орж, сэрүүснэ

Хурдан морины уралдаан, морин спортыг цаашид хэрхэн хөгжүүлэх вэ, монгол морины хурдыг хэрхэн сайжруулах вэ гэдэг асуулт жил, жилийн наадмаар хөндөгддөг.

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Энэ сарын 20-ноос 21-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орж, сэрүүхэн байна гэж УЦУОШГ-аас мэдээллээ.

2017 ОНЫ 06 ДУГААР САРЫН 20-НООС 06 ДУГААР САРЫН 24-НИЙГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ:

Зургадугаар сарын 20-ноос 21-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 22-нд нутгийн зүүн хагаст, 23-нд зүүн аймгуудын нутгаар бороо орно. Дуу цахилгаантай, салхи борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

Эх сурвалж: УЦУОШГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж