64.1 тэрбумыг буцаан олголтоор иргэдэд өгчээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

64.1 тэрбумыг буцаан олголтоор иргэдэд өгчээ

Хуучирсан мэдээ: 2017.06.19-нд нийтлэгдсэн

64.1 тэрбумыг буцаан олголтоор иргэдэд өгчээ

Төрийн ордны баруун тал буюу Жуулчны гудамжаас хойш Байгалийн түүхийн музейн уулзвар хүртэлх 200 орчим метр замыг засварлахаар болжээ.

2017 оны зургадугаар сарын 15-ны байдлаар нэмэгдсэн өртгийн албан татварын /НӨАТ/ буцаан олголтоор 64.1 тэрбум төгрөг буцаан олгожээ. Харин хувь хүний орлогын албан татварын буцаан олголтоор 39.9 тэрбум төгрөг олгож төлөвлөсөн дүнгийн 88 хувийн биелэлттэй байна.

Тухайлбал Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан буцаан олголтын нөхцөл, шаардлагыг хангасан 497.432 татвар төлөгч иргэнд 34.9 тэрбум төгрөг, НӨАТ-ын сугалааны тохирлоор 2.1 тэрбум төгрөгийн олгосон байна. Мөн НӨАТ-ын илүү төлөлттэй 15 аж ахуй нэгжид 25.4 тэрбум төгрөгийг олгожээ.

Хувь хүний орлогын албан татварын хуульд заасны дагуу 39.9 тэрбум төгрөгийн буцаалт олголтыг орон нутгийн төсвөөс, Нийслэлийн төсвөөс 24.9 тэрбум төгрөгийг тус тус олгосон байна.

Г.ТҮШИГ

"Болор дуран"-аар шалгав.

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-19 103.10.21.81

олгосон2 гээд юугаа хуцаад байгаан Тэртээ тэргүй хураагаад авснаасаа жаахныг амсуулж байж хуурах гээд байнаууу