“Эрдэнэт үйлдвэр” улсын төсөвт 225 тэрбум төгрөг төлжээ

Хуучирсан мэдээ: 2017.06.19-нд нийтлэгдсэн

“Эрдэнэт үйлдвэр” улсын төсөвт 225 тэрбум төгрөг төлжээ

Увс аймгийн Тэс дэх гааль орчмын газар нутагт долдугаар сарын 15-нд хүчтэй салхи шуурсны улмаас зургаан гэр нурж, байшин барилгын дээвэр хийссэн байна.

“Эрдэнэт үйлдвэр” компани энэ оны эхний таван сарын байдлаар улсын төсөвт 225 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.

Мөн орон нутгийн төсөвт 32.5 тэрбум төгрөгийг төлж, хүдэр олборлолт, боловсруулалтаа нэмэгдүүлсэн байна.

Ингэснээр зэс, молибдены баяжмал дахь металлын агуулга төлөвлөснөөс давж биелэх нөхцөл бүрдсэн. Энэ нь орлогын төлөвлөгөөг давуулан биелүүлэхэд нөлөөлсөн.

Дэлхийн зах зээл дээрх зэсийн үнийн хөрвөлтөөс шалтгаалан “Эрдэнэт үйлдвэр”-ийн хэмжээнд хэмнэлтийн бодлого баримтлан ажиллаж байгаа. Нэг тонн цэвэр зэсийн боловсруулалтын тооцоот буюу өөрийн өртгийг бууруулснаар компанийн ашгийн төлөвлөгөөг давуулан биелүүлсэн. Энэ нь өмнөх оны ашгийн төлөвлөгөөнөөс ойролцоогоор тав дахин ашигтай ажиллаж байна гэсэн үг хэмээн тус компаниас мэдэгдлээ.

Эх сурвалж: ‘ЗУУНЫ МЭДЭЭ’ СОНИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж