Албан хаагчдын санал хүсэлтийг сонсч, шийдвэрлэн ажиллана

Хуучирсан мэдээ: 2017.06.19-нд нийтлэгдсэн

Албан хаагчдын санал хүсэлтийг сонсч, шийдвэрлэн ажиллана

Европын холбоотой байгуулсан зээлийн гэрээг эргэн харахыг грекчуудын ихэнх зөв гэж үзжээ.

ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймагт ажиллав.

Бригадын генерал Т.Бадрал Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцаж, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын үйл ажиллагаа, цаашдын зорилго, албан хаагчдын нийгмийн хамгааллын асуудлын талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Мөн уулзалтын үеэр орон нутагт тулгамдаж буй асуудал, албан хаагчдын санал хүсэлтийг сонсч, шийдвэрлэн ажиллахаа илэрхийлсэн юм.

ОБЕГ-ын Бодлого зохицуулалт хамтын ажиллагааны газрын дарга, дэд хурандаа Л.Өлзийбаяр албан хаагчдад шинэчлэн батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хуулийн танилцуулга, хууль эрхзүйн шинэчлэлийн талаар мэдээлэл хийлээ.

ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал шинээр баригдаж буй Онцгой байдлын газрын албан хаагчдын 43 айлын орон сууцны явц байдалтай танилцаж үүрэг чиглэл өглөө гэж Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж