“Эрдэнэт–Өргөө 4” үүдээ нээхэд бэлэн боллоо

Хуучирсан мэдээ: 2017.06.19-нд нийтлэгдсэн

“Эрдэнэт–Өргөө 4” үүдээ нээхэд бэлэн боллоо

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Каирт айлчлахдаа Египетийн эрх баригчдад хандан ардчилалын үйл хэргээ үргэлжлүүлэхийг уриалав.

Дэлхийн тэргүүлэгч шилдэг технологи IMAX-ыг Монголдоо хамгийн анх нэвтрүүлсэн “Өргөө” кино театрын дөрөв дэх салбар Эрдэнэт хотод үүдээ нээх өдөр ойртсоор байна. 

Эрдэнэтчүүдийн хамгийн их хүлээлттэй байгаа кино театрын нээлт энэ сарын 24-ний өдөр болох бөгөөд Эрдэнэтийг доргиосон шоу арга хэмжээ болж, нийслэлээс урлаг соёлын одод хүрэлцэн очиж, баяр дээр баяр нэмэх аж. Мөн нээлтийн арга хэмжээний үеэр азтан шалгаруулж, бүтэн жил кино үзэх эрх болон бусад сюрприз дүүрэн өдөр болох гэнэ.

Гайхамшиг үргэлжилсээр уриатай хамт олон “Эрдэнэт-Өргөө 4” кино театрын нээлтийн үеэр бас нэгэн гайхамшгийг үргэлжлүүлнэ. Дэлхийд нээлтээ хийх, залуусын тэсэн ядан хүлээж буй “Transformers” киноны нээлт энэ өдөр эрдэнэтчүүдийн мэлмийг гийгүүлж, сэтгэлийг баясгах юм.

“Эрдэнэт Өргөө 4” кино театр нь орчин үеийн Dolby Cinema технологи бүхий дэлхийн стандартад нийцсэн дотоод засал бүхий дөрвөн энгийн, нэг VIP танхимтай, тав тухыг мэдрүүлэх шилдэг кино театр юм.

Мөн хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан автомат тоглоомын төв, ажлын алжаалаа тайлж, амралтаа ая тухтай эдлэх боломжийг бүрдүүлэх өндөр зэрэглэлийн лоунж, үйлчлүүлэгчдийн шаардлагад бүрэн нийцэх таван өрөө бүхий караокетай.

Кино театрын барилгын зураг төслийг БНСУ-ын алдартай компанийн инженерүүдтэй хамтран ажиллаж, дэвшилтэд технологи бүхий кино театр нээж, дэлхийтэй хөл нийлэн алхах боломжийг бүрдүүлж байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж