П.Давааням: Чингис хааны нэрийг буруугаар ашиглавал гэмт хэрэг

Хуучирсан мэдээ: 2017.06.19-нд нийтлэгдсэн

П.Давааням: Чингис хааны нэрийг буруугаар ашиглавал гэмт хэрэг

Ардын хувьсгалын 90 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 806 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн улсын арслан П.Бүрэнтөгсийг салбарын сайд болон яамны удирдлагууд хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

Хунтайж П. Давааням: ЧИНГИС ХААНЫ НЭРИЙГ БУРУУГААР АШИГЛАВАЛ ТЭР ХҮН ТӨРӨЛХТНИЙ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭН

“Чингис хааны дэлхийн академи”-ийн тэргүүн ерөнхийлөгч  Хунтайж П.Давааням

“Чингис хааны дэлхийн академи”-ийн тэргүүн ерөнхийлөгч Хунтайж П.Даваанямтай ярилцлаа. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө Сүхбаатар аймгийн Дарьганга суманд 46 дэх удаагийн Чингис хааны дээд язгуурын mахилга mайлгаа үйлдээд ирсэн гэв. Ингээд түүний ярилцлагыг хүргэж байна.


 “ЧИНГИС ХААНЫ АГУУ ИХ  ӨВ  ЗАЛГАМЖЛАГЧ”-ААР  ДЭЛХИЙН ТҮҮХЭНД НАДААС ӨӨР ХЭН Ч ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДӨӨГҮЙ

-Сайн байна уу. Та сайхан зусаж байна уу?

-За гялайлаа. Сайхан зусаж байна. Сайхан зусаж байна уу?

-Өнгөрсөн долоо хоногт тантай холбогдоход Дарьгангад ажлаар явж байна гэсэн. Та Академийнхаа ажлаар яваад ирэв үү?

-Тийм ээ. Өнгөрсөн гуравдугаар сард Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 119 иргэн Чингис хааны дээд язгуурын тахилга тайлга хийх хүсэлтийг  тавьсан. Тэгээд тус сумын Иргэдийн хурлын дарга нь энэ хүсэлтийг хүлээн авч, ИНХ-ын тогтоол, шийдвэр гарган иргэдийн хүсэлтийг биелүүлж өгөөч гэж хандсан. Хорио цээрээр хойшлогдсон. Чингис хааны дээд язгуурын Тахилга тайлгыг хийх тусгай удирдамж бий. Бүр 2009 онд теологийн хосгүй үнэт өвд бүртгэгдсэн байдаг. Теологи гэдэг чинь Монголд байдаггүй Идеалист ертөнцөд байдаг чухал шинжлэх ухаан даа.

-Теологи гэнэ, та үүнийгээ тайлбарлаж өгч болох уу?

-Ер нь Монголд байхгүй юм их байна. Манай улсад дандаа хуурамч, дууриамал, колоны дагалдсан соёлтой. Түүх соёл, уламжиллаа үгүйсгэсэн. Хүүхдүүдээ хүртэл тэгээд сургачихсан. Жинхэнэ бодит байдал дээрээ маш эмгэнэлтэй байна даа.

-Хэд дэх удаагийн тахилга тайлга болов?

-46 дэх удаагийн Чингис Хааны дээд язгуурын тахилга тайлга боллоо.

-Таныг Хунтайж Давааням гэж дууддаг. Энэ хэргэмийг хэзээ хүртэв. “SA IR Prince” хунтайж гэх хэргэм нь юугаараа өөр юм бэ?

-Зарим хүн намайг өөрөө өөртөө шагнал, цол хэргэм өгчихсөн юм шиг ярьж, бичиж гүтгээд л байдаг юм. Ингэж гүтгэж  байхаар ямар учиртайг мэдвэл Монгол Улс  нэгэн том дэвшилтэнд бодитойгоор хүрэх юм.

Хунтайж гэдэг үгийг гурван янзаар хэрэглэж байна. “SA IR Prince” гэдэг нь “Эрхэм дээд Бүрэн Эрхэт ” гэсэн үг. Би сая чамд танилцуулсан патентын эрхийн бичигт бүгдэд нь энэ цол хэргэмийг хүлээн зөвшөөрсөн. Эрхэм дээд Бүрэн Эрхэт хэмээх цол хэргэмийг дэлхийн агуу их соёл иргэншлийг тээж яваа угсаа залгамжлагчид л өгдөг. Үүний дараа S.A.S prince гэж бий. Энэ бол дэлхийн агуу их соёл иргэншил нээгээгүй зөвхөн яг тэр улсынхаа шагнал. Жишээ нь, Англи S.A.S prince-тэй. S.A.I.R prince байхгүй. Энэ нь Эрхэм дээд Эрхэмсэг хунтайж гэсэн утгатай. Гурав дахь нь Prince юм. Италийн нэрт Монголч эрдэмтэн Альдо Коллено миний удам судар, бүтээлийн талаар судалгаа хийж, “Чингис хааны Алтан ураг” гэсэн ном хэвлэн гаргасан. ТэгэхээрЧингис хааны агуу их өв залгамжлагч Эрхэм дээд бүрэн эрхэт хунтайж” буюу “SA IR Prince” цолоор дэлхийн түүхэнд надаас өөр хэн ч хүлээн зөвшөөрөгдөөгүй. Зөвхөн угсаа залгамжилна. Үүнд ухаан хүрэх хүн байвал гомдож, гүтгэж, атаархаж биш уг нь баярлаж хүлээж авах ёстой зүйл л болоод байгаа юм даа.

-Чингис Хааны Дэлхийн Академи одоо ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Чингис Хааны Дэлхийн Академийг Платоны хартийг баримтлан 1996 оны арваннэгдүгээр сарын 18-нд Улаанбаатар хотноо анх байгуулсан. Чингис Хааны агуу их өвийг иж бүрнээр нь хүн төрөлхтөнд үлдээх тал дээр академи маань үйл ажиллагаагаа явуулж байна. Цаашид манай Академи шинжлэх ухаан дорой хөгжсөн, гүтгэлгээр явдаг, шинжлэх ухааныг улс төр, үзэл суртлын хараат болгодог улс орнуудад Монгол Улс эрдэм, шинжлэх ухаанаа хүлээн зөвшөөрүүлэх, тэдгээрт нийцүүлэх гэхийн шаардлагагүй болсон төдийгүй шинжлэх ухааны эрх чөлөөгөө дэлхийд баталгаажуулсан. Харин дэлхийн шинжлэх ухааны албан ёсны статустай академид хандаж хөгжиж дэвжих бололцоотой.

Манай улсад буруу юм бүхнийг төр нь зохион байгуулж байдаг. Хамгийн аюултай нь тэр. Төр нь бүхнийг эзэмших гэж байдаг. Чингис бондыг хүртэл гаргалаа. Гэтэл дэлхийн дээр байгаа Чингис хааны өв хөрөнгөд хэчнээн трилион ам.доллараар үнэлэгдэх өв хөрөнгө дэлхийн 52 оронд байж байна. Гэтэл өөрийнх улс оронд үндэснийх нь эрхийн дагуу бүртгээд хүн төрөлхтний бахархал болгоод явах ёстой.

Чингис Хаан дэлхийн агуу их соёл иргэншлийн өв бүтээж үлдээсэн тухай, түүний 15 чиглэлийг нээж, баталгаажуулсан. Үүний тулд би амьдралынхаа 34 жилийн хөдөлмөрөө зарцуулсан. Ингээд энэ тухай ярьвал их зүйлүүд байна.

Өнгөрсөн тавдугаар сард Завхан аймгийн Нөмрөг сумын Мянгат малчинд Чингис хааны дэлхийн академийн жинхэнэ гишүүн академич цолыг гардуулан өгсөн тухай та өөрийн фэйсбүүкт тэмдэглэсэн байсан. Ер нь танай академийн гишүүн болоход тодорхой шалгуур бий юу?

Чингис Хааны Дэлхийн Академийн жинхэнэ гишүүн болоход тодорхой болзол бий. Эдүгээ манай академи 142 орны 900 гаруй гишүүдтэй, олон улс дэлхийн тавцанд амжилт гаргасан хүмүүст тусгай болзлоор Академийн гишүүний цол олгодог. Цаашид дэлхийн шинжлэх ухааны 52 салбарт, хүн төрөлхтөнд нэн хэрэгтэй  2832 мэргэжлээр  өв уламжлал, амжилт, нээлт, бүтээл, гаргахыг тууштай дэмжинэ.

ЧИНГИС ХААНЫ НЭРИЙГ БУРУУГААР АШИГЛАВАЛ ТЭР  ХҮН ТӨРӨЛХТНИЙ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭН

-Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа эхэлсэн байна. Та сонгуульд санал өгнө биз дээ?

-Би Монгол Улсын иргэн хүнийхээ хувьд сонгууль өгнө. Өгөлгүй яахав. Одоогоос найман жилийн өмнө Монголд Эрхэм Дээд Хунтайж нар айлчилсан. Тэр үед Ерөнхийлөгчийн сонгуулийн үе байсан. Намынх нь удирдах зөвлөлийн С.Эрдэнэ тэргүүтэй хүмүүстэй уулзахад ардчилсан хувьсгалд баяр хүргэж, хунтайж нарын шагналуудыг өгүүлж, дэмжиж байсан. Мөн Их хурлын дарга Д.Дэмбэрэл гуай хүлээн авч уулзаад “Монгол Улсын иргэн хүн төрөлхтний агуу их соёл иргэншлийг нээж, түүхэн хүндэтгэл үзүүлж баримт бичгийг гардуулж байна. Хунтайжаа хүлээн авч, эзэн улс болоорой” гэж дотночлон зөвлөсөн юм билээ. Ингээд дэлхий нийт хүлээн зөвшөөрчихөөд байхад Монгол Улс нь өөрөө хүлээн зөвшөөрөхгүй байсаар л ….

-Одоо хүртэл ямар нэг хариу хэлээгүй юу?

-Миний шавь сүүлд Д.Дэмбэрэл гуайгаас очиж асуусан гэсэн. Тэгсэн “Би одоо яаж харилцахаа мэдэхгүй байна” гэж хариулсан гэсэн. Манай улс төрийн соёл, оюун ухааны мэдлэг үнэндээ уландаа байна.

-Таныг 2012 оны УИХ-ын сонгуульд Ногоон намаас нэр дэвшиж байсан гэж дуулсан?

-Тэгсэн. Би өөрийн 43 шавиа Чингис хааны төр барих онолоор боловсруулан бэлтгээд 2012 оны сонгуульд Ногоон намаас нэр дэвшиж байлаа. Би ардчилсан сонгуульд өөрийн гэсэн үзэл бодолтойгоор оролцсон. Би анхнаасаа “Ардчилал гэдэг бол хоёр янз байна шүү. Нэг нь “нэгдлийн ардчилал” нөгөө нь “сөргөлдөөний ардчилал”. Та нар сөргөлдөөний ардчиллаар яваад эхэллээ ” гэж 1992 онд маш хүчтэй асуудал тавьж байсан. Тэр цагаас хойш зам салсан гэх үү дээ. Би тэр үед Р.Гончигдоржийн зөвлөх байлаа. Үндсэн хуулийг батлаад л намчирхаад эхэлсэн. Ер нь энэ олон намчирхал улс оронд аюултай.

-Чингис Хаанаар “овоглосон” олон зүйл бий болсон. Та сая яриандаа Чингис бонд хүртэл гаргасан гэж дурдлаа. Тэр болгон дээр танаас зөвшөөрөл авах ёстой юу?

-Чингис Хааны энэ агуу их соёл иргэншлийн өвлөх эрхийг төр юм уу ямар нэгэн байгууллагад өгдөггүй. Зөвхөн “SA IR Prince” гэдэг хүнээр дамжиж өгдөг. Энэ хувь хүн-хүн төрөлхтний нэрийн өмнөөс дэлхийн агуу их соёл иргэншлийн Олон улсын заншлын эрх зүйн туршлагаар явдаг дүрэм хуультай. Үүнийг Монголын төр Олимпод аварга болсон тамирчдаа хүлээж авдаг шиг манай улсын иргэн дэлхийн агуу их соёл иргэншлийг нээсэн гэж Монгол Улсын үндэсний бахархал болгож, хүлээн авах ёстой.

Тэгэхээр би тэр том нээлтийг нээсэн эзэн нь учраас Монгол Улсыг энэ агуу их соёл иргэншлийн эзэн улс гэж зарлах ёстой юм. Ингээд зарлахаар эзэн улсын эрх нээгдэнэ. Гэтэл намайг хүлээж авах ч юм шиг, үгүй ч юм шиг. Эсвэл намайг тэр улс төрийнх нь эрх мэдлийг нэхээд байна гэж ойлгодог юм уу. Хажуугаар нь төр нь эзэмших гээд л. Чингис архи, Чингис бонд гэдэг чинь төрийн л хийсэн ажил шүү дээ. Тэгээд л улсын мэдэлд сайн архины үйлдвэрээ хувь хүн худалдсан. Тэр эрхийг дандаа хууль бусаар хэрэглэж байна.

-Танд шударга бус, их гомдолтой байдаг юм шиг ээ?

-Би гомдолтой байна гэхээсээ илүү энэ Монголын төрд төр барих мэдлэгтэй, түүх соёл, уламжиллаа мэддэггүй соёл иргэншилд яаж хандах ёстой вэ гэдгийг мэддэг хүн бараг алга гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, Монголын улстөрчдийн мэдлэг, соёл, ёс зүй аль хэдийнэ хоцрогдсон байна. Түүнийгээ мэддэг улс уу, мэддэггүй улс уу бүү мэд. Улсынхаа иргэний хийж бүтээсэн зүйлийг яаж ойлгох, яаж хүндлэх мэдлэг байхгүй байна. Энд л хэргийн гол учир нь байгаа юм. Хэрвээ үүнийг л хүлээн авбал манай улс оронд асар том хөрөнгө оруулалт байхгүй юу. Монголд төдийгүй дэлхий дахинд асар том хөрөнгө оруулалт болчихоод байгаа шүү дээ. Бидний өвөг дээдсийн Агуу Их Соёл 15 чиглэлээр эргэлтэд орох ёстой байхад ойлгохгүй байна уу, эсвэл оюун ухаан нь хүрэхгүй байна уу. Бүү мэд. Үүнийг гаргаж байхад урдаас нь Чингис бонд гээд л. Тэр Чингис бондыг нарийвчилж үзвэл Чингис Хааны нэрийг ашигласан нь хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт орж байгаа. Яагаад гэхээр хүн төрөлхтний түүхэн лидерүүдийн нэрээр бонд гаргах нь эртний хуулиар хүний наймааны гэмт хэрэгт тооцдог.

БИ АЛТАН УРГИЙН ТОЛУЙН УДМЫН 30 ДАХЬ ҮЕ. 29 ДАХЬ ҮЕИЙН БОДЛОГО БАРИГЧ ХУНТАЙЖ

-Гэрийн хананд өлгөсөн хаадын зурагтай жаазнууд ямар учиртай юм бэ. Алтан ургийн удмынхан уу?

-Энэ жаазанд хэд дэх үеийн ямар ямар угсаатай хүмүүс байсныг харуулж байгаа юм. Би алтан ургийн 30 дахь үе. Алтан ургийн 29 дэх үеийн бодлого баригч. Толуйн удмынхныг бодлого баригч гэдэг. Манай аав 29 дэх үеийнх. Манай өвөө 28 дахь үе байх жишээтэй. Би удам угсаагаа аль эртнээс л  хэлдэг байсан. Хүн удам угсаа, өвөг дээдэсээрээ бахархаж байх хэрэгтэй шүү дээ.

-Гэрт өлгөсөн эдгээр ховор сонин хувцас сонирхол татаж байна. Бүгд таны өмсдөг хувцас уу?

-Энэ АНУ-ын Техас дахь их сургуулийн онлайнаар хамгаалсандокторын хувцас байна. Испанийн Ази дахь соёл иргэншлийн төлөөлөгчийн хувцас. Энэ хувцсыг Дэлхийн агуу их соёл иргэншлүүдээс хувцастай нь тэр эрхийг олгодог. Өөрөөр хэлбэл, тэр соёл иргэншлийн Элчин сайд гэсэн үг.

Харин энэ хувцсыг Казахстанд байдаг Найман, Хэрэйд, Хонгирад гэх мэт алтан ургийн овгийнхноос бэлэглэсэн. Жишээ нь, Казахстаны 1600 жилийн түүхтэй Туркестан хотод амьдардаг Хонгирадууд энэ улаан хувцсыг бэлэглэсэн. Казахстан улс алтан ургийнхны соёл их өндөр орон. Алтан ургийнхныг их хүндэтгэнэ. Архи, тамхи дээр өвөг дээдсийнхээ нэр тавихыг хэзээ ч үзэхгүй. Ер нь би Казахстаны алтан ургийнханд сэтгэгдэл их өндөр байдаг. Бүр Улсын Ерөнхийлөгч Н.Назарбаев зарлиг гаргаж, Чингис хааны алтан ургийнхныг судлуулж, ЮНЕСКО-д бүртгүүлсэн байдаг. Тодруулбал, Толуйн удмынхан дотор Пүрэв-Ойдовын Давааням гэсэн нэрийг бичсэн байдаг. Тэд ийм нарийн судалгааг хийсэн байна шүү дээ.

-Сүүлд 2009 онд Испанийн хунтайж Монголд ирсэн гэсэн. Ер нь хунтайж нартайгаа хэр холбоотой байдаг вэ?

Хунтайж нартайгаа холбоотой байлгүй яахав. Эдгээр хунтайж нарын нэг тогтолцооных нь SA IR хунтайж би шүү дээ. Италийн Хунтайж байна. Өнгөрсөн жил Барбачиа Хунтайж өөд болсон. Мөн Ромынхан шинэ Хунтайжаа гаргаж байгаа. Бас Испанийн Хунтайжтай үргэлж холбоотой байгаа. Бид хоёр ураг барилдсан ах дүү хоёр болсон.

ЗААВАЛ ӨӨРИЙН ТӨРСӨН ХҮҮХДЭДЭЭ ҮЕ ЗАЛГАМЖЛУУЛНА ГЭЖ ХЭЛЭХГҮЙ

-Та эцэг, эхээс хэдүүлээ вэ?

-Би эцэг, эхээс долуулаа. Ер нь ах, дүүс маань академийн үйл хэрэгт нарийн оролцохгүй ч гэсэн их дэмждэг. Тэр дэмжлэгийн хүчээр өдий зэрэгтэй сайн явна. Хүмүүс алтан ургийнхан дотроо суудлаа булаацалдах асуудал байдаг уу гэж их асуудаг. Тийм зүйл байхгүй. Ах, дүүс маань оюуны өндөр соёлтой хүмүүс бий.

-Та аль нутгийн хүн бэ. Эцэг, эх нь ямар хүмүүс байв?

-Би Хөвсгөл нутгийнх. Аав маань Хөвсгөл аймгийн Галт сумынх. Аав, ээжээсээ их зүйлийг өвлөн уламжилсан. Намайг хүүхэд байхад Чингис Хаан гэж ярьж ч болдоггүй нийгэм байлаа. Чингис Хааныхаа талаас өвөө, эмээ, аав, ээжээс өвлөсөн сургаал гэж бий. Манай аав улсын хэвлэлийн газар редактороор ажиллаж байсан. Нийт долоон улсын хэл дээр орчуулсан ном бүтээлүүд нь бий. Ээж маань бас багш хүн байсан.

-Хунтайж Давааням олон эхнэртэй гэсэн яриаг сонсож байсан.  Та бидэнд ханиа танилцуулахгүй юу?

-Манайхан ийм асуудлаар их хөөцөлдөж, гүтгэлэг хийх юм. Тэр бүхэнтэй хөөцөлдөөд явбал энэ улсад хэн юм бүтээх юм бэ. Би тийм зүйлийг огт хөөцөлддөггүй. Манай гэр бүлийн хүн сая энд сууж байгаад гарлаа. Гэргийг маань Ж.Дэнсмаа гэдэг. Соёл урлагийн их сургуулийг кино найруулагч мэргэжлээр төгссөн хүн. 1999 онд Гоо Маралын шагналыг өөрийн бичиж найруулсан  “Нууцлагдсан сэтгэл” бүрэн хэмжээний уран сайхны киногоороо авч байсан. Маш сонин содон кино бүтээсэн бүсгүй дээ. Чингис Хааны Дэлхийн Академийн “Чингисийн Мянган” фильм студитай. Шинжлэх ухааны баримтат кино, тахилга тайлгатай холбоотой үйл явдлыг баримтжуулж, баримтат кино хийдэг.

-Хунтайжийн үйл хэргийг үргэлжлүүлж, үе залгамжлах үр хүүхэд бий юу?

-Үр хүүхэд, ач, гуч байлгүй яах вэ. Хунтайж заавал үе залгамжлагч байх ёстой. Гэхдээ Их эзэн Чингис Хааны сургаалд “Миний алтан ургаас ухаан дэлгэр, эрдэм ном шамдсан хүмүүсийг хойч үедээ өвлөн уламжлуулж бай” гэсэн сургаалтай. Тийм учраас би заавал өөрийн төрсөн хүүхдэдээ залгамжлуулна гэж хэлэхгүй. Одоо зөвхөн Монголд гэхэд Чингис хааны Алтан ургийн удмын 13475 хүн байх бололцоотой. Харамсалтай нь, төрийн бодлого тогтворгүй байгаа учраас тэр хүмүүс ил гарахгүй байна. Жишээ нь, Казахстанд нэгдсэн 10 мянга гаруй хүн хамтран ажилладаг.

Таныг хилчин хүн байсан гэж дуулсан?

-Би улсын хилийг 10 жил манасан. Говь-Алтай, Өмнөговь, Ховд аймгийн хил дээр очиж, алба хаасан. Монгол Улсын Онц хилчин. Ахмад цолтой.

Юм ухаардаг удирдагч байвал Чингис Хааны Дэлхийн өв оршин буй Азийн 52 улс оронд эзэн улсын хувьд Монгол Улс үлгэр жишээ үзүүлж, хунтайжтайгаа хамтран ажиллаж, хойчийн баян чинээлэг улс болж, Монголчуудынхаа өмнө энэхүү хүндтэй гавъяаг хуваалцах болтугай хэмээн ерөөе.

-Танд болон танай гэр бүлд сайн сайхныг хүсье.

 

Гэрэл зургийг Н.Батмөнх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж