Бөхчүүд хаана бэлтгэлд гарав

Хуучирсан мэдээ: 2017.06.19-нд нийтлэгдсэн

Наадам – 2017

Бөхчүүд хаана бэлтгэлд гарав

Санхүүгийн зохицуулах хорооны долдугаар сарын хуралдаанаар үнэт цаас, даатгал, бичил санхүүгийн талаарх асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

Энэ жилийн наадам сонгуулийн хөлд дарагдан, бөхчүүд, уяачид өмнөх жилүүдийнхээс яльгүй хоцорч галд гарч байна. Бөхийн зарим галууд зургадугаар сарын эхээр цугларалтад гарсан ч зарим нь өнгөрсөн амралтын өдрүүдэд бэлтгэлдээ нэгдэв.

Сүүлийн найман жилийн улсын баяр наадамд нэг ч бөх давтан түрүүлээгүй, найман өөр бөх түрүү хүртсэн байдаг. Гэхдээ энэ жилийн хувьд өнөө цагийн өнгийг тодорхойлж байгаа шижигнэсэн залуу аварга, арслангууд сүүлийн жилүүдэд давтагдаагүй амжилтыг үзүүлэхийг үгүйсгэх аргагүй.

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зодоглох хүчит бөхчүүд хаана наадмын үндсэн бэлтгэлээ базааж байна вэ?

Булган аймгийн “Булган хан” дэвжээний бөхчүүд зургадугаар сарын эхээр нутагтаа бэлтгэлд гарчээ. Улсын заан Д.Баасандорж, М.Өсөхбаяр нарын ах дүүсийн ахалж буй галынхан Бүрэгхангай суманд үндсэн бэлтгэлээ базааж байгаа бөгөөд улсын начин Д.Амарсайхан, аймгийн хурц арслан Ө.Сүхбат нарын бөхчүүд багтсан байна.

Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” дэвжээний бөхчүүд урьдын адил Бугын сангийн аж ахуйд бэлтгэлдээ гарчээ. Зургадугаар сарын 12-ноос эхэлсэн тэдний бэлтгэлийг улсын арслан Д.Ганхуяг удирдаж байгаа гэв.

Сэлэнгэ аймгийн “Таванхан” дэвжээний бөхчүүд өнгөрсөн долоо хоногийн сүүлээр  Харзтайд наадмын бэлтгэлээ эхлүүллээ. Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй нутгийн залуусаас бүрдсэн галыг ахалж, гуч гаруй бөхчүүд нэгджээ.

Увс аймгийн “Увс нуур” галын бөхчүүд мөн Харзтайд ир бяраа хурцалж байна. Зургадугаар сарын 9-нөөс эхэлсэн нэгдсэн бэлтгэлд  аварга С.Мөнхбат, арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, харцага Ө.Бат-Орших, Т.Баасанхүү тэргүүтэй 40-өөд бөх гарсан байна. Улсын заан Д.Бумбаяр нутгийн бөхчүүдээ ахалж байна.

Говь-Алтай аймгийн бөхчүүд Багануурын ойролцоох ‘Мандал’ амралтад бэлтгэлээ базааж байгаа бол Хэнтий аймгийнхан Өндөр дэнж хэмээх газар наадмын бэлтгэлээ базааж байна. Хэнтийн бөхчүүдийг улсын начин Д.Одхүү ахалжээ.

Баянхонгор аймгийн “Их Богд” дэвжээний бөхчүүдийн хувьд нутгаа зорьж, зургадугаар сарын 5-наас  бэлтгэлээ эхлүүлжээ. Баянхонгор аймгийн хүчтэнүүд нутгийн Өргөөтийн хангайд бэлтгэлээ базааж байгаад өчигдрөөс зарим залуу бөхчүүд нь нэгдэж, “Боорчийн өргөө” амралт руу шилжээд байна.

Харин Дорнод аймгийн бөхчүүд “Сүүж уул” амралтад, Дархан-Уул аймгийнхан Хонгор сумын Зулзагын голд тус тус бэлтгэл, цугларалтаа жигдэлж байгаа ажээ.

Б.БАЯСАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж