Жуулчдын халаасыг хоосолъё | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Жуулчдын халаасыг хоосолъё

Хуучирсан мэдээ: 2017.06.19-нд нийтлэгдсэн

ХАРАХ ӨНЦӨГ

Жуулчдын халаасыг хоосолъё

Бүх зүйл техникжиж, хүнсний ногоогоо хүртэл хиймлээр ургуулж, байгалийн органик бүтээгдэхүүн хэрэглэхүйе бэрх болсон энэ цагт Монголыг сонирхогчид, нүүдэлчдийн байгаль дэлхийтэйгээ нягт холбогдсон шүтэн барилдлага бүхий ахуй амьдралыг үзэхээр ирэгсэд жилээс жилд нэмэгдэх болжээ. Та хөдөө явахдаа үүргэвч үүрэн, бургас тулчихсан яваа эсвэл жижигхээн майханд зам дагуу тухласан гадныханг бишгүй харсан биз. Хамгийн хямд зардлаар аялж буй тэднээс овоож, оцойтлоо ашиг олохгүй л дээ. Гэхдээ л хамгийн багадаа тэд Монголд 1000 ам.доллар үлдээгээд буцдаг.

Жуулчдын зарцуулж буй мөнгөний хэмжээг сонирхон харвал, Монголбанкны 2011 онд хийсэн Түүвэр судалгаанд Монголд байх хугацаанд 800-2100 ам.долларыг зарцуулдаг гэж гарчээ. Харин үүнээс дөрвөн жилийн дараа хийсэн судалгаагаар дунджаар 14 хоногт 1,774 ам.доллар зарцуулж байна гэж гарчээ. Энэ нь Монголбанкнаас 2011 онд гүйцэтгэсэн судалгааны үр дүнгээс 31%-иар өссөн үзүүлэлт юм.

Тэгвэл “Дэлхий даяар 2020 онд аялах жуулчдын тоо 1995 онтой харьцуулахад 3 дахин нэмэгдэж 1,6 тэрбумд хүрэх бөгөөд Ази, Номхон далайн бүс нутагт аялах жуулчдын тоо дэлхийн бусад бүсүүдээс илүү хурдацтай нэмэгдэнэ” гэж НҮБ-ын Дэлхийн Аялал жуулчлалын байгууллагаас гаргасан судалгаанд дүгнэжээ.

Харин Монгол Улс 2025 он гэхэд жуулчдын тоог хоёр саяд хүргэж, Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлөөс гаргасан аялал жуучлалын өрсөлдөх чадварын үзүүлэлтийг 99 дүгээр байрнаас 85 дугаар байранд хүргэх боломжтой гэж АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР-төө тусгажээ.

Өдгөө Монголд аялал жуулчлалын чиглэлээр 600 гаруй тур оператор компани, 370 зочид буудал, 300 гаруй жуулчны бааз үйл ажиллагаа явуулж, нийт 50 мянга гаруй хүн энэхүү салбараас амьдралаа залгуулж байна.

Гэхдээ эдгээр байгууллага улирлын чанартай. Дэлгэр зуны гурван сард л жуулчдыг хүлээн авна. Харин энэ жилээс эхлэн БОАЖЯ-ны зүгээс зуны гурван сард жуулчин татдаг хугацааг уртасгаж, жилийн 5-6 сард жуулчин хүлээн авдаг болохоор ажиллаж байгааг дуулгалаа. Тодруулбал, Өвлийн улиралд аялахаар ирсэн жуулчдын тоог нэмэгдүүлэх чиглэлд тодорхой бодлого, арга хэмжээ хэрэгжүүлж ажиллах гэнэ. Дээр нь бид энэ салбартаа илүү анхаарал хандуулж, хөрөнгө оруулах шаардлагатайг ирж буй жуулчдыг бүрэн хүлээн авах хүчин чадал хүрэлцэхгүй байгаа жишээнээс харж болно. Нөгөөтэйгүүр зуны улиралд олон улсын нислэг, зочид буудлын хүрэлцээ манайд дутмаг, өвөлдөө хоосон шахуу байдагучраас жуулчин хүлээн авах хугацааг уртасгаж, ачааллыг нь тэнцүүлэх нь чухал аж.

Тэгвэл өнгөрсөн өвөл жуулчид хүлээн авах ямар арга хэмжээ зохион байгуулсан бэ? Салбарын яамны мэдээллэр “Нүүдэлчдийн өвөл”, “Мөсний баяр”, “Тэмээний баяр”, “Бүргэдийн баяр”, “Улаанбаатар цасны солонго”, “Шинийн 1-ний нар харах ёслол” зэрэг жуулчин татах эвент зохион байгуулжээ.

Харин орлогын хувьд өнгөрсөн 2016 онд манай улс 404 мянган гаднын жуулчин ирсэн бөгөөд эдийн засагт 312 сая ам.долларын орлого оруулсан гэнэ. Үүнийг 2015 онтой харьцуулахад дөрвөн хувиар өсчээ.

2017 оны эхний дөрвөн сарын байдлаар Монгол Улсад ирж байгаа жуулчдын тоо дунджаар 20 орчим хувь өссөн албан тоо байна. Оны эцэст өсөлтөө хадгалж чадвал, 2017 онд 480 мянган жуулчин хүлээн авах төсөөлөл бий. Ингэж чадвал өнгөрсөн оноос 76 мянгаар илүү жуулчин авна гэсэн үг. Тэд дээр дурдсан дундаж жишгээр мөнгө зарцуулна гэж тооцвол 120 сая ам.долларыг бид аваад үлдэх боломж байна.

Гэхдээ бидэнд үнэндээ тэдний мөнгийг нь авах үйлчилгээ тун хомс. Өөрийн гэсэн онцлогтой, үзүүлж харуулах зүйлтэй газар тун ховор.

Өнгөрсөн зун, намаржин улаанбаатарчуудын шуугисан “У булан” гэхэд үзээд гомдмоор. Гадны жуулчдыг татах нь байтугай өмнөөс нь ичмээр л дүр зураг угтдаг. Уг нь бид ашиглаж чадвал бишгүй боломж байна. Гадаадын жуулчид тансаг үйлчилгээ, тохь тух мэдрэхээр Монголыг зорьдоггүй ч ирсэндээ гомдохооргүй сэтгэгдэл төрүүлэх нь чухал. Адаглаад л бүхнийг зоосны нүхээр харахаас илүү үнэндээ нийцсэн үйлчилгээ үзүүлж, ил “ОО”-оосоо бүрэн татгалзчаад жуулчдыг даллах нь чухал. Хийх хүнд санаа, хийхгүй хүнд шалтаг гэгчээр аятайхан аргалж байгаад ахиухан мөнгийг нь үлдээх нь бидэнд чухал. Түүнд заавал их хэмжээний хөрөнгө шаардагдахгүй л болов уу?!

"Болор дуран"-аар шалгав.

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

ГАРЧИГ НЬ ХҮРТЭЛ ИЙМ ОЛИГГҮЙ ЮМ БАЙХАД ЯАЖ ХӨГЖИХӨВ ДЭЭ 2017-06-19 66.181.179.95

ХООСОЛЬЁ Ч ГЭХ ШИГ ДЭЭРЭМДЬЕ ХУЛГАЙ ХИЙЕ ГЭСНЭЭС ЯЛГААГҮЙ ҮГЭЭР ГАРЧИГ ӨГЧ БАЙГАА НИЙТЛЭГЧТЭЙ ЮУ ЯРИХАВ ДЭЭ

Зочин 2017-06-19 124.158.92.16

Shuuud utgaar ni oilgohviidee manai mangaruud

Ter Mongol 2017-06-19 220.249.99.147

Juulchid geed baigaa nuhduud Mongoliig hugjuulne mungu uldene geed baigaag bi ogt oilgohgui baina ted chin Mongol humuusess hyamd zardlaar tuhtai camp amraltiin gazraar yavdag yum shuu dee Mongolchuud mongol hundee unetei uilchilnee uneetei zarnaa harin gadaad geed baigaa humuust iluu hyamd uneggui shahuu yum a ugnu Tegeed ch mongoliin dotooodiin 1 juulchin gadaadiin 1 juulchinaas iluu mungu urej zartsuulj baigaa Urgevchtei ayalagch 1 000 dollar boltugai 100 dollar urehgui uls oron rugaa butsaj baigaa hudlaa gevel guesthouse humuus uursduu sain medej baigaa Tiimess ene olon juulchin sex ene teree geed muu zuiliig avchirnaa uur yumgui dee

Juulchin LTD 2017-06-19 203.91.118.154

Mash buruu oilgolttoi yavdag yum baina daa Manai kompani gehed delhiin 100 garan tour agenttai hamtarch ajilladag Bugd 45 nasnii ger buliin juulchid irdeg 1 hunii 10 honogt aylah dundaj une 2500-3000 USD Hyamdhan orj irdeguud n Backpacker-uud Mongolchuud oorsdoo iim maygaar gadagsh aylah ih sonirholtoi bdg Sex tourism hogjuuleed baigaa n Solongos ezentei karaoke sauna bolon buudluud Ymar ch baisan ooriinhoo bodliig helsen bololtoi Gevch mash dutmag medeeleltei baidag yum baina shu

Анхаар 2017-06-19 202.131.227.50

00 00 00 ойлгмжтой биз дээ\n

Зочин 2017-06-19 103.10.23.131

Жуулчид үзүүлэх газар Хархорин Цонжин болдог Говь Хөвсгөл Бурхан Халдун Баян-Өлгий УБ-ын музей сүм тэгээд л болоо Үзүүлэх газраа арвижуулах хэрэгтэй

Зочин 2017-06-19 49.0.212.203

Цонжин болдог 13 дугаар зуунаас өөр үзүүлчих юм байхгүй ш дээ Төр томоохон кемп байгуулж болох газар дэд бүтцийг нь хийгээд хувийнханд зараач

Juulchin LTD 2017-06-19 203.91.118.154

Naad 2 luu chn zovhon avtobus avtobusaar zoogddog aziin hyamd aylah sonirholtoi juulchid l yavdag Ihenh mongotei humuus n iishee hezee ch zorij zugeldeggui Gobi ruu bolon baruun aimag ruu huviin bag burduulj ayldag Ter n dundjaar 2500-3000 USD bdg yum \n

Зочин 2017-06-19 202.170.84.188

манай аялал жуулчлалын салбар хариуцсан нөхдүүд үнэндээ л юу хийхээ мэддэггүй юм уу эсвэл төсөв мөнгө нь байдаггүй юм уу ядаж л зам барьж байгаа хэдэд зам зуурын зогсоол 00-г нь шийдээд өгөх ухаан л дутаад байгаа юм даа Урт хол замд буугаад хаана шээхээ ч мэдэхгүй жуулчдыг хараад нэг юм бодохгүй байна гэж үү

Juulchind LTD 2017-06-19 203.91.118.154

Tsaanaas n zam daguuh 00 ariu tsever shiideh tosol 1 togrog ch gargadaggue Buh kompani oorsdiinhoo oir orchmiig yanzalj tohijuulj baij l bolgodog Horongo n baihad yum bosgood baigaag Juulchin Nomadic Expedition Nomadic Journeys metiin kompaniudaas harj bolno

Зочин 2017-06-19 202.21.112.202

Ямар муухай гарчиг вэ жуулчдыг дээрэмд гэж уриалаад байгаа юм уу хаашаа юм Нөгөө хэдэн урт гартнууд нь гадаадынханг сэгсэрч амтшичихаад монголчуудаа сэгсрээд хөдөө гадааны зам тосоод монголчуудаа сэгсрээд явуулахаа болих вий дээ

Зочин 2017-06-19 157.14.197.20

\n\n\n\n\n\nEne garchig Mongol hynii ynen setgelgee yuu \nMongol hynii zan aranshin uu \nSonin garchig egsen baina \n\nSaihan yum yzyylj saihna yilchilj dahin ireh hysel terheer nairsag saihan baival juulchid mengee gargaad egne \n\nHuurch hulgailah zamaar harmaig ni hoosloh mayagiin garchig bolson baina

bj 2017-06-19 122.201.24.97

karmanii hulgaich nar sonschihvii dee\n

carlsen 2017-06-19 202.131.225.157

juulchdiin halaasiig hoosloy gnu Mongol ymar hytaduud bga bishde hunii durgui hurgeheer ner uguhiin yadaad aylal juulchlalaa hugjuultsgeey gwel arai deer bh tme

Зочин 2017-06-19 43.228.131.45

жуулчин нэрээр орж ирж байгаа хятадуудаас мөнгө аваач ээ\n

Zochin 2017-06-19 202.9.43.180

Zadgai 0-ruu l orj chaddaggui ym bna lee emegtei humuus n nudee aniad l orj bgaa haragdana l ee