“Азийн зуун”-ы ирээдүй

Хуучирсан мэдээ: 2017.06.19-нд нийтлэгдсэн

“Азийн зуун”-ы ирээдүй

Ховд аймгийн статистикийн газраас гаргасан дүн мэдээгээр 2012 оны эхний хагас жилийн байдлаар том малын зүй бус хорогдол 15179 байна гэжээ.

Бид Сингапур улсыг үүсгэн бий болгосон Ли Куан Ю хэмээх хүнээс эхлэлтэй “Азийн зуун”-д амьдарч байна. Иймээс түүний гэр бүлийн гишүүдийн зөрчилдөөн Ази тивийн улс төрийн чухал мэдээ болоод байгаа аж. Ли Куан Югийн том хүү өнөөдөр Сингапур улсын ерөнхий сайд Ли Сянь Лун билээ. Гэр бүлийн гишүүдийн зөрчилдөөн ямар жижигхэн асуудлаас үүссэн нь өнөөдөр чухал биш. Харин энэ асуудлыг агуу Лигийн улс төрийн залгамж халаа, тэр тусмаа Барууны хямралын үед Ази тив хэнтэй, юутай байх хэрэгтэй вэ гэдэг үүднээс харж байгаа нь чухал болоод байна.


“ЛЕНИН”-ИЙГ ХААНА ОРШУУЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙСАН ВЭ?

Сингапур улсын дотоодод өрнөж буй үйл явдал уламжлалт сэтгүүлзүй болон сошиал сүлжээ хэрэглэгчдийн ярианы гол сэдэв болж байна. Тус улсыг үүсгэн байгуулагчийн хоёр бага хүүхэд том ах, ерөнхий сайд Ли Сянь Лунтай хүчтэй маргалдаж байна. Маргааны гол шалтгаан нь тэдний эцэг хэнд болон яах гэж өөрийн байшингаа гэрээслэсэн асуудал юм.

Түүхэн цаг хугацаанд энэ мэт асуудал ЗХУ-д үүсч байсан. Владимир Лениний гэр бүл түүнийг Петроград дахь Волков оршуулгын газарт оршуулах хүсэлтэй байсан. Үүнийгээ ч Ленин гэр бүлдээ захиж үлдээсэн байдаг. Харин тухайн үеийн удирдагчид нас барсан удирдагчийг фараоны /Эртний Египетийн хаан/дүрд хувиргаж, Кремлийн хананы ойролцоо түүнд зориулж бунхан босгож, тухайн үеийн тогтолцооны үзэл суртлын тулгуур байгуулах шийдвэр гаргаж байв. Энэ асуудал ОХУ-д үндэсний хэмжээнд өнөөг хүртэл маргаан дагуулдаг.

Тэгвэл энэ мэт асуудал өнөөдөр Сингапур улсад үүсээд байна. Тодруулбал, Ли Куан Югийн бага хүү Ли Сянь Ян болон охин Ли Вэй Лин тэдний эцэг амьдралын ихэнх цаг мөчийг өнгөрүүлсэн байшинг нураахыг хүссэн гэж олон нийтэд нээлттэй ярьжээ. Харин тэрхүү гэр – хуучин Сингапур улсын хувьд энгийн, даруухан байшин. Иймээс хэрэг явдал мөнгөнд бус гэдэг нь харагдаж байна.

Сингапур дахь Ли Куан Югийн гэр. 2016 он

Энэхүү байшингаа Ли Куан Ю хувийн өмч  хэмээн үздэг байв. Иймээс түүнийг нас барсны дараа гэрт ньолон гайхширсан хүмүүс цуглахыг хүсээгүй аж.

Лигийн том хүү Ли Сянь Лун 2004 онд Ерөнхий сайд болсон. Том хүү нь 2015 оны дөрөвдүгээр сар өөд болсон эцэг нь байшингаа нураахыг хүссэн гэдгийг мэдээгүй байсан гэв. Тэр мөнхийн удирдагч статусыг бий болгохын тулд нас барсан эцгийгээ тахин шүтэх бунханбосгохыг хүсч байсан бөгөөд өөрийнхөө дараа хүүгээ засгийн эрхэнд гаргах бодолтой байсан юм. Үүнд хоёр дүү нь дургүйцэж, ахыгаа хүчтэй шүүмжлэх болжээ.

Улмаар Сингапурын дотоод улс төрийн асуудалд маргаан дэгдэх болов.Лигийн бага хүү тусгай захиандаа “Энэ бол бидний мэдэх Сингапур биш” гэж дурджээ.

Маш богино хугацаанд Сингапурыг дэлхийн хамгийн хөгжилтэй улсын нэг болгосон том туршлагыг өнөөг хүртэл дэлхийн ихэнх улс орон судалж байна. Энэ үйл явцыг Ли Куан Ю ерөнхий сайдын хувьд 1959-1990 хүртэл удирдаж байв. Гэхдээ ихэнх улсын хувьд Сингапурт авилга байхгүй гэдэг домог чухал билээ. Ли Куан Ю хэлэхдээ “Авилгаас салахыг хүсч байвал хамгийн дотно хэдэн хулгайч найз нараа шоронд хийгээд үз” гэж хэлдэг байв. Энэ бол түүний анзаарсан нэг чухал үйл явдал билээ.

БЭЭЖИНГИЙН БАХ НЬ ХАНАВ

Домог бол домог л байдаг. Гэхдээ Лигийн бага хүүгийн захианд тэдний эцэг дурсгалт хөшөөг үзэн яддаг байсан гэнэ. Товчхондоо, тэд нэг хүний тахин шүтэх хэрэггүй гэж үздэг байв.

Харин сонирхолтой нь, Ли Куан Югийн бий болгосон тогтолцоо нь зөөлөн гэж нэрлэх боломжгүй юм. Түүний залгамж халаа ардчилал байсан эсэх нь эргэлзээтэй болж, улмаардэлхийн нийтийн судалгааны сэдэв болж байна. Энэ бол Ази, тэр тусмаа Сингапурт тохирсон улсын төрийн онцлог загвар байсан гэж судлаачид харж байна.

Иймээс Хятад улс Сингапурт үүсээд нөхцөл байдалд хэрхэн хандаж байна вэ гэдэг чухал ажээ. Учир нь БНХАУ-ын өнөөгийн улс төрийн систем Сингапурын туршлагад үндэслэсэн байдаг. Тус улсын өмнөд хэсэгт эдийн засгийн чөлөөт бүс байгуулах ажил эхэлсэн нь Ли Куан Югийн системы эхлэл гэж үздэг.  Ерөнхийдөө, энэ бол Хятадын хувьд чухал улс. Иймээс олон нийт тэрхүү улсад өрнөж буй үйл явцад анхаарал хандуулж байна.

Өнөөдрийн Сингапур улс геополитикийн хувьд Хятадтай таагүй харилцаатай байгаа. Өөрөөр хэлбэл, асуудалд Сингапур Хятадтай эсвэл Баруунтай алинтай нь харилцаатай байх вэ гэдэг нь чухал байна. Ли Куан Ю хүчний хоёр төвийг тэгш харилцаатай барьж ирсэн. Харин Бээжин хоёрдугаар Ли (Ли Куан Югийн том хүү)-г Америкийн байр суурийг илт дэмжиж байгаад буруутгажээ.

Бээжингийн эсрэг Гааг дахь арбитрын шүүх дээр Өмнөд Хятадын тэнгисийн арлуудын эзэмшлийн тухай асуудлыг багтаасан түүхийг Сингапур баяртайгаар дэмжжээ. Гэхдээ Сингапур хохирсон. Учир нь Зүүн өмнөд Ази дахь Сингапурын хөршүүд энэ асуудалдмаш болгоомжтой хандаж байна. Тэр тусмаа энэхүү түүхэнд хамаатай Филиппин улсыг АНУ дэмжих нь тодорхой бус байгаа нөхцөлд арбитрын шүүхийн шийдвэрээс Филиппин татгалзжээ. Учир нь энэ асуудал Хятадтай мөнхийн маргаанд хүргэж болзошгүй гэж тэд сэрэмжилж байгаа хэрэг.

Харин Сингапур Транс-Номхон далайн худалдааны түншлэлд хятадын эсрэг голлох дэмжигчдийн дунд байсан. Гэхдээ АНУ Сингапураас татгалзсан юм. Ийнхүү хүнд байдалд ороод буй Сингапурчууд цаашид хэрхэх вэ гэдгийг Хятад улс бахдалтайгаар сонирхож байгаа аж.

Хятад улс барууны системын хагарал, хямралыг ашиглан дэлхийд өөрийн байр сууриа бэхжүүлэхийг зорьж буй.  Үүний тулд сингапурчуудад буруу замаар будаа тээж буйг нь итгүүлэх нь чухал болоод байгаа.

Хоцрогдсон, жижигхэн Азийн улс Барууны том улсын адил болон хөгжиж чаддаг юм гэдгийг Ли Куан Ю үг болон үйл хөдлөлөөрөө харуулснаар Азийн зуун эхэлсэн гэж үздэг. Үүний тулд энэ ард түмний уламжлалд тулгуурласан улс төрийн систем хэрэгтэй. Сингапурын энэ туршлагыг олон улс хэрэгжүүлэх болсон. Тэдний дунд Хятад улс ч багтана. Өөрийн энэ том туршлага дээрээ суурилан Ли ном бичиж, лекц уншиж, амьд байх хугацаандаа улс төрийн агуу багш болж чадсан юм.

Харин өнөөдөр “Азийн зуун”-ы цаашдийн хувь тавилан хэнтэй хамтрахаас шалтгаалж байна. Энэ бүс нутгийн улсууд хаашаа хандах вэ гэдэг нь ч чухал юм.

Энэ асуудлыг Ази тив даван гарч чадна гээд орхих асуудал биш. Энэ бол дэлхийн удирдлагын асуудал юм. Харин үйл явц экс ерөнхий сайдын залгамж халааны төлөөх гэр бүлийн жижигхэн маргаанд оршиж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж