Үндэсний соёл амралтын хүрээлэн өнгөө улам нэмжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Үндэсний соёл амралтын хүрээлэн өнгөө улам нэмжээ

Хуучирсан мэдээ: 2017.06.18-нд нийтлэгдсэн

Үндэсний соёл амралтын хүрээлэн өнгөө улам нэмжээ

Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаас гаргасан шийдвэрүүдтэй холбогдуулж, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Энхболд нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Монгол Улс 2016 онд дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт болох АСЕМ-ийг амжилттай зохион байгуулсан. Тэгвэл энэ жил дэлхийн сая сая манлайлагч залуусыг эгнээндээ багтаасан JCI байгууллагын JCI ASPAC буюу Ази-Номхон далайн орнуудын чуулга уулзалт Улаанбаатар хотноо зургадугаар сарын 8-11-ний өдрүүдэд болсон юм. JCI ASPAC чуулга уулзалтад 51 орны 3500 гаруй манлайлагч залуус оролцож, дэлхийн олон оронд Монголын мэдээллийг түгээсэн билээ. Энэхүү томоохон чуулганыг эх орондоо зохион байгуулахад JCI Монгол байгууллагын 13 салбарын залуус идэвхтэй оролцож, спонсор, дэмжигч байгууллагуудын тусламжтайгаар хурал зөвлөгөөн, уулзалт, соёлын арга хэмжээг өндөр түвшинд зохион байгуулсан. Чуулганы үеэр Азийн орнууд өөрийн орны соёлыг түгээх ажлыг зохион байгуулдаг бөгөөд БНСУ, Япон, Малайз, Тайвань зэрэг орны соёлын үдэш Үндэсний соёл амралтын хүрээлэнд болсон. Энэ нь бидэнд гадны оронд эх орноо сурталчилах томоохон боломж байгааг харуулсан юм. Орон орны залуус тус хүрээлэнд үдийн зоог барьж, үдэш нь олон улсын соёлын түүхтэй танилцсан гээд дэлхийн залуусын мартагдашгүй мөч энд өнгөрчээ. Тиймээс бидэнд боломжийг ашиглаж чадвал дэлхийн томоохон хурал зөвлөгөөн, тэмцээн уралдаан зохион байгуулах бүрэн нөөц бололцоо байгааг ‘JCI ASPAC Ulaanbaatar-2017′ чуулган харууллаа.

Хуримын сар эхэлсэн эдгээр саруудад Үндэсний соёл амралтын нэр улам сонсогдоно. Тус хүрээлэн өнгөө улам нэмж, залуусын сэтгэлийг татаад эхэлжээ. Амьдралын нандин дурсамжаа тодоор бичих агшныг тэд бэлтгээд эхэлсэн байна. Энэ мэтчилэн JCI ASPAC-н залуусын сэтгэлд тод дурсамж үлдээсэн Үндэсний соёл амралтын газарт тод тод дурсамжууд нэмэгдсээр.

"Болор дуран"-аар шалгав.

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Mongolkhuu 2017-06-18 27.123.214.114

Huuchim park dotuur saihan alhaj boldog baisan odoo bolohoo bolison bna lee yagaad tegj baigaa um be Mongo tolj or ch geh shig teneg um ysrij bna lee busad saihan modtoi talbai n ingehed haachivaa

Зочин 2017-06-18 202.21.124.21

manai park arai l jijken shuu