“Монголын тал нутаг”-ийг дэлхийн уралдаанд дуулав | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“Монголын тал нутаг”-ийг дэлхийн уралдаанд дуулав

Хуучирсан мэдээ: 2017.06.18-нд нийтлэгдсэн

“Монголын тал нутаг”-ийг дэлхийн уралдаанд дуулав

УИХ дахь АН-ын бүлэг хуралдахаар Төрийн ордны Б танхимд цугларч байна.

Английн “BBC” телевизээс хоёр жил тутамд зохион байгуулдаг дуурийн дуучдын дуучдын “Cardiff Singer of the World” уралдааны эцсийн шалгаруулалтад Монголын хоёр дуучин үлдсэн мэдээлэл өнгөрөгч гуравдугаар сард цацагдсан билээ.  “BBC” телевиз, Уэйлсийн үндэсний дуурийн театр, Кардифф хотын зөвлөл хамтран 1983 оноос эхлэн зохион байгуулж буй эл уралдаанд 400 гаруй дуучин оролцсоноос сүүлийн шатанд Монгол, АНУ, Армен, Өмнөд Африк, Укриан, Белги зэрэг орны 20 дуучин багтсан юм. Тэдний дунд Чингисийн одонт, Гавьяат жүжигчин баритон Г.Ариунбаатар, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, теонер Б.Батжаргал нар шалгаран үлдсэн.

Тэгвэл энэхүү уралдааны дүн өнгөрөгч баасан гаригт гарч Г.Ариунбаатар шилдэг тавд багтаж, Романсын төрөлд тэргүүн байрыг эзэлсэн юм. Тэрбээр, энэ тэмцээнд Шуберт, Чайковский, Форе болон хөгжмийн зохиолч Шаравын уран бүтээлүүдийн дээжээс хүргэсэн байна. Манай дуучин “The Song Prize” төрөлд Америкийн Жон Чест, Шотландын Катриона Морисон, Украины Юрий Самойлов, Английн Луис Алдер нартай өрсөлджээ.

Г.Ариунбаатар нийт гурван дуу дараалан дуулснаас гадна хамгийн сүүлд Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт Б.Шаравын хөгжим, Урлагийн гавьяат зүтгэлтэн З.Түмэнжаргалын шүлэг “Монголын тал нутаг” дууг дууллаа. Энэ нь дэлхийн сонгодог урлагийн том уралдааны финалын шатанд Монгол дуу дуулагдсан анхны тохиолдол болжээ.

Cardiff Singer of the World” уралдааны төрөл бүрээс шалгарсан дуучид финалын шалгаруулалтад өнөөдөр өрсөлдөнө. Б.Батжаргалын төрөл болох теонер хоолойтнуудаас Хятадын дуучин шалгарсан бол Романсын төрөлд Г.Ариунбаатар тэргүүлсэн. Сүүлийн шатанд үлдсэн таван дуучин өнөөдөр дахин өрсөлдөх юм.

Г.Ариунбаатар өчигдөр өөрийн сэтгэгдлээ фэйсбүүк хуудастаа ингэж бичжээ. Тэрбээр ‘ BBC Cardiff  Singer of  the World-2017 тэмцээний Романсын төрөлд тэргүүн байр эзэллээ. Энэхүү финалыг миний дуулсан бүтээлүүдээс Б.Шарав багшийн ‘Монголын тал нутаг’ дуугаар өндөрлүүллээ.  Дууны үг, аялгууг BBC телевизийн хөтлөгч шагшин магтаж, сэтгэл нь хөдлөн нулимс дуслуулж байхыг харах сайхан байлаа. Маргааш сүүлийн Финалтай! Хичээнэ ээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-18 183.81.171.150

Шилдэг 20-д үлдсэн Батжаргал бас 3 дууныхаа нэгэнд Б Шаравын "Сонин хангай" романс дуулсан бна

Зочин 2017-06-18 150.129.140.198

сайхан мэдээ байна амжилтт хүсье

Зочин 2017-06-18 109.229.179.94

Аймар юмаа ямар ч гое ихэмсэг дуулдаг юм сайхан ч залуу бн естой ногоо юндэн гоогоо л бн даа

Зочин 2017-06-18 109.229.179.94

Аймар юмаа ямар ч гое ихэмсэг дуулдаг юм сайхан ч залуу бн естой ногоо юндэн гоогоо л бн даа

Зочин 2017-06-18 109.229.179.94

Аймар юмаа ямар ч гое ихэмсэг дуулдаг юм сайхан ч залуу бн естой ногоо юндэн гоогоо л бн даа

Зочин 2017-06-18 109.229.179.94

Аймар юмаа ямар ч гое ихэмсэг дуулдаг юм сайхан ч залуу бн естой ногоо юндэн гоогоо л бн даа

тенор 2017-06-18 66.181.176.44

Мундаг Болорчулуун харин яагаад тенор гэхийг теонер гээд бичээд байгаа юм бол

Зочин 2017-06-18 31.4.203.12

Дууны үгийг аягүй [Хориотой Үг] хэлээд байгаа болхоор дуу алаад өгхийм билээ таалагдаагүй ээ

Зочин 2017-06-18 31.4.203.12

И

зочин 2017-06-18 202.9.42.229

Баяр хүргье Үнэхээр бахархаж байна Хөх толбот монголчуудын үр сад хаана ч аль салбарт ийм л байх учиртай Амжилт хзсье

Зочин 2017-06-18 27.123.214.114

Дууг нь сонсоод дараа нь сэтгэгдэлээ хэлэхдээ нулимс дуслуулан ярьж бгаа бүсгүйг гадаад хараад бид ийм л мундаг гэж монголоороо бахархаж омогшив энэ мэтээр олон олон зүйлээр дэлхийд гармаар бнаа

HM 2017-06-18 82.132.212.139

Үнэн гое Энэ дуунд дуртай байнга сонсдогч сая хэд дахиулчихлаа Манай хүн түрүүлнээ итгэлтэй байна Дэмжинээ

Лэрд 2017-06-18 119.40.98.162

Баяр хүргэе

иргэн 2017-06-18 27.123.214.121

Баяр хүргэе сайхан залуучууддаа Хоолойгоо гамнаарай та нар минь Сайхан авьяасаараа олноо баярлуулж яваарай

Даваа 2017-06-18

Гайхамшигтай амжилт баяр хүргэе Дарааагийн шатанд түрүүлээрэй

Зочин 2017-06-18 202.179.25.223

Баяр хүргэе