“Монголын тал нутаг”-ийг дэлхийн уралдаанд дуулав

Хуучирсан мэдээ: 2017.06.18-нд нийтлэгдсэн

“Монголын тал нутаг”-ийг дэлхийн уралдаанд дуулав

УИХ дахь АН-ын бүлэг хуралдахаар Төрийн ордны Б танхимд цугларч байна.

Английн “BBC” телевизээс хоёр жил тутамд зохион байгуулдаг дуурийн дуучдын дуучдын “Cardiff Singer of the World” уралдааны эцсийн шалгаруулалтад Монголын хоёр дуучин үлдсэн мэдээлэл өнгөрөгч гуравдугаар сард цацагдсан билээ.  “BBC” телевиз, Уэйлсийн үндэсний дуурийн театр, Кардифф хотын зөвлөл хамтран 1983 оноос эхлэн зохион байгуулж буй эл уралдаанд 400 гаруй дуучин оролцсоноос сүүлийн шатанд Монгол, АНУ, Армен, Өмнөд Африк, Укриан, Белги зэрэг орны 20 дуучин багтсан юм. Тэдний дунд Чингисийн одонт, Гавьяат жүжигчин баритон Г.Ариунбаатар, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, теонер Б.Батжаргал нар шалгаран үлдсэн.

Тэгвэл энэхүү уралдааны дүн өнгөрөгч баасан гаригт гарч Г.Ариунбаатар шилдэг тавд багтаж, Романсын төрөлд тэргүүн байрыг эзэлсэн юм. Тэрбээр, энэ тэмцээнд Шуберт, Чайковский, Форе болон хөгжмийн зохиолч Шаравын уран бүтээлүүдийн дээжээс хүргэсэн байна. Манай дуучин “The Song Prize” төрөлд Америкийн Жон Чест, Шотландын Катриона Морисон, Украины Юрий Самойлов, Английн Луис Алдер нартай өрсөлджээ.

Г.Ариунбаатар нийт гурван дуу дараалан дуулснаас гадна хамгийн сүүлд Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт Б.Шаравын хөгжим, Урлагийн гавьяат зүтгэлтэн З.Түмэнжаргалын шүлэг “Монголын тал нутаг” дууг дууллаа. Энэ нь дэлхийн сонгодог урлагийн том уралдааны финалын шатанд Монгол дуу дуулагдсан анхны тохиолдол болжээ.

Cardiff Singer of the World” уралдааны төрөл бүрээс шалгарсан дуучид финалын шалгаруулалтад өнөөдөр өрсөлдөнө. Б.Батжаргалын төрөл болох теонер хоолойтнуудаас Хятадын дуучин шалгарсан бол Романсын төрөлд Г.Ариунбаатар тэргүүлсэн. Сүүлийн шатанд үлдсэн таван дуучин өнөөдөр дахин өрсөлдөх юм.

Г.Ариунбаатар өчигдөр өөрийн сэтгэгдлээ фэйсбүүк хуудастаа ингэж бичжээ. Тэрбээр ‘ BBC Cardiff  Singer of  the World-2017 тэмцээний Романсын төрөлд тэргүүн байр эзэллээ. Энэхүү финалыг миний дуулсан бүтээлүүдээс Б.Шарав багшийн ‘Монголын тал нутаг’ дуугаар өндөрлүүллээ.  Дууны үг, аялгууг BBC телевизийн хөтлөгч шагшин магтаж, сэтгэл нь хөдлөн нулимс дуслуулж байхыг харах сайхан байлаа. Маргааш сүүлийн Финалтай! Хичээнэ ээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж