Сөүл хотод шатрын бэсрэг наадмыг зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2017.06.18-нд нийтлэгдсэн

Сөүл хотод шатрын бэсрэг наадмыг зохион байгуулав

Дорноговь аймгийн үндэсний баяр наадмын сурын харваанд нийт 40 гаруй мэргэн харваач цэц мэргэнээ сорилоо.

Монголын шатрын холбооны гадаад харилцаа өргөжиж, гадаадад буй салбар байгууллагууд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. БНСУ-ын Сөүл дэх шатрын холбоо, ‘Маамуу’ хүүхэд хөгжлийн төвтэй хамтран өчигдөр /2017.06.17/ хүүхдүүдийн дунд бэсрэг наадмыг зохион байгуулжээ. Сөүл хотын Хүүхдийн цэцэрлэгт хүрээлэнд болсон энэхүү наадамд гадаадын олон орны хүүхдүүд хамрагдсан байна. Энэхүү наадмын үеэр хүүхдүүд шатрын бодлого, сонирхолтой өргүүдийг бие биенээсээ суралцсанаас гадна шилдгүүдээ тодруулжээ.

Сүүлийн жилүүдэд БНСУ-д суралцаж, ажиллаж байгаа иргэдийн тоо нэмэгдэж, өсвөрийн сурагчид Ерөнхий боловсролын мэдлэгийг тус улсад эзэмших боломжууд нээгдэх болсон. Зарим сурагчид шатрын спортыг багаасаа сонирхож, хичээллэж эхэлж байгаа нь тус улсад болдог лигийн тэмцээнээс харагддаг. Тодруулбал, БНСУ-ын шатрын 18 дахь удаагийн лигийн тэмцээн гуравдугаар сарын 5-аас зургадугаар сарын 11-ний хооронд явагдах Монголын ‘SKY-Mongol’ баг амжилттай тоглож, I хэсэгт дэвшин тоглохоор болсон билээ. Энэхүү тэмцээнд өсвөрийн шатарчид идэвхтэй оролцдогийг Сөүл дахь шатрын холбооноос мэдээлж байсан.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж