Б.Хишигбаатар цэргийн хурц арслан болов | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Б.Хишигбаатар цэргийн хурц арслан болов

Хуучирсан мэдээ: 2017.06.18-нд нийтлэгдсэн

Б.Хишигбаатар цэргийн хурц арслан болов

Дарханчууд Үндэсний их баяр наадмаа аймгийнхаа төв цэнгэлдэх хүрээлэндээ ёслол төгөлдөр тэмдэглэлээ.

Цэргийн цол чимэг олгодог ‘Бүх цэргийн наадам-2017’ өчигдөр /2017.06.17/ Монгол бөхийн өргөөнд боллоо. Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөх зодоглосноос Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Хантайшир” дэвжээ, “Электриком” ХХК-ны бөх, аймгийн арслан Б.Хишигбаатар найм даван түрүүлж, цэргийн хурц арслан цолыг хүртсэн бол Завхан аймгийн Идэр сумын харьяат, “Завхан” дэвжээ, “Хүч” спорт хорооны бөх аймгийн нэмэх начин О.Батжаргал үзүүрлэн цэргийн заан цол хүртэв. Их шөвөгт аймгийн хурц арслан О.Гантулга, аймгийн харцага Ө.Батзул нар үлдсэн юм. О.Гантулга хичээнгүй чимэг, Ө.Батзул цолоо баталж, цогт чимэг нэмлээ. Мөн тав давж шөвгөрсөн Хэнтийн сумын заан Г.Бадрах цэргийн начин цол хүртсэн бөгөөд М.Бадарчид нэмэх, О.Хангай, Б.Даваа-Очир нарт өсөх чимэг цол олгов.

Энэхүү барилдаанд түрүүлэх бөхийн тааварт бичигдэж байсан аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар дөрвийн даваанд үзүүрлэсэн О.Батжаргалд, аймгийн арслан О.Хангай түрүүлсэн Б.Хишигбаатарт өвдөг шороодлоо.

Ч.БОЛОР

"Болор дуран"-аар шалгав.

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-18 202.70.42.26

6 7-ийн даваанд Бадарч Гантулга нар Батжаргаллд худлаа уначих шиг л харагдсан даа цэргийн арслангийн найраа юу

diumaa 2017-06-18 122.201.24.179

Saihan bna aa zaluuchuud Harin buhiin holbooni erunhiilugch soligdson geed bsan heveeree bgaa yum uu

Зочин 2017-06-18 202.21.111.82

ДОПИНГ НАЙРААНД ЖИВСЭН БӨХ

Албан хаагч 2017-06-18 103.14.36.6

Сэтгүүлчид мэдээллийн цахим хуудасны админ-ууд анхаарах хэрэгтэй Сүүлийн үед алдаа арай дэндэж байна Сумын заан цолтой хүнд сумын начин цол олгочихсон юм шиг байх юм Хянан үзээд ташаарсан бол нэн даруй залруул

Зочин 2017-06-18 43.228.131.45

Хишигбаатар түргэн шуурхай хурц барилдаантай залуу байна Наадмын бэлтгэлээ сайн хийж хянамгай итгэлтэй барилдах юм бол улсын цол ч ойрхон байна даа Ямарч цолонд хүрч болохоор харагдаж байна Улсын наадмаар том цолтой хулгарууд уяж барьж байгаад барьц хангаж хаялцах мэхэнд хүрч хаяхыг хичээнэ тиймээс шуурхай даацтай мэх хийж барилдвал шууд Арслан цолонд хүрэх боломж байна шүү Амжилт хүсье

Kub 2017-06-18

Bayar khurgeye sain yum bainalee

Зочин 2017-06-18 202.21.106.131

Том цолтнууд Хишигбаатарыг юуны өмнө амлаж чадахгүй тул идэр хүчтэнгүүдтэй тунаж барилдсаар л томчуудад хялайчихалгүй дөхөөд очвол ажил хөнгөрөөд л явчихана даа Томчуудыг шууд дайраад л аваад шидэхэд өнхөрөөд өгнө Пүрэвдагва Пүрэвсайхан 2-оос л эмээж барилдах хэрэгтэй

Зочин 2017-06-18 202.21.106.131

Хишигбаатар түргэн шуурхай хурц барилдаантай залуу байна Наадмын бэлтгэлээ сайн хийж хянамгай итгэлтэй барилдах юм бол улсын цол ч ойрхон байна даа Ямарч цолонд хүрч болохоор харагдаж байна Улсын наадмаар том цолтой хулгарууд уяж барьж байгаад барьц хангаж хаялцах мэхэнд хүрч хаяхыг хичээнэ тиймээс шуурхай даацтай мэх хийж барилдвал шууд Арслан цолонд хүрэх боломж байна шүү Амжилт хүсье

Зочин 2017-06-18 66.181.189.199

Хишигбаатар сайжирч байгаа юм байна даа Баяр хүргэе Улсын баяр наадмаар улсын цол аваарай гэж ерөөе