Б.Хишигбаатар цэргийн хурц арслан болов

Хуучирсан мэдээ: 2017.06.18-нд нийтлэгдсэн

Б.Хишигбаатар цэргийн хурц арслан болов

Дарханчууд Үндэсний их баяр наадмаа аймгийнхаа төв цэнгэлдэх хүрээлэндээ ёслол төгөлдөр тэмдэглэлээ.

Цэргийн цол чимэг олгодог ‘Бүх цэргийн наадам-2017’ өчигдөр /2017.06.17/ Монгол бөхийн өргөөнд боллоо. Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөх зодоглосноос Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Хантайшир” дэвжээ, “Электриком” ХХК-ны бөх, аймгийн арслан Б.Хишигбаатар найм даван түрүүлж, цэргийн хурц арслан цолыг хүртсэн бол Завхан аймгийн Идэр сумын харьяат, “Завхан” дэвжээ, “Хүч” спорт хорооны бөх аймгийн нэмэх начин О.Батжаргал үзүүрлэн цэргийн заан цол хүртэв. Их шөвөгт аймгийн хурц арслан О.Гантулга, аймгийн харцага Ө.Батзул нар үлдсэн юм. О.Гантулга хичээнгүй чимэг, Ө.Батзул цолоо баталж, цогт чимэг нэмлээ. Мөн тав давж шөвгөрсөн Хэнтийн сумын заан Г.Бадрах цэргийн начин цол хүртсэн бөгөөд М.Бадарчид нэмэх, О.Хангай, Б.Даваа-Очир нарт өсөх чимэг цол олгов.

Энэхүү барилдаанд түрүүлэх бөхийн тааварт бичигдэж байсан аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар дөрвийн даваанд үзүүрлэсэн О.Батжаргалд, аймгийн арслан О.Хангай түрүүлсэн Б.Хишигбаатарт өвдөг шороодлоо.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж