Хятад БНАСАУ-аас авч буй ажиллах хүчний квотоо багасгав | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хятад БНАСАУ-аас авч буй ажиллах хүчний квотоо багасгав

Хуучирсан мэдээ: 2017.06.18-нд нийтлэгдсэн

Хятад БНАСАУ-аас авч буй ажиллах хүчний квотоо багасгав

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар хэд, хэдэн зарчмын шийдлийг гаргасны дотор Засгийн газрыг байгуулахдаа МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтрахаас гадна ИЗНН-ын асуудлыг авч хэлэлцэх шийдвэрт хүрчээ.

Хятад улс БНАСАУ-аас авч буй ажиллах хүчний квотоо багасгав. Энэ нь Пхеньянд үзүүлж буй хүчтэй хориг арга хэмжээ байх болно гэж Япон болон АНУ үзэж байгаагаа илэрхийлжээ. Хойд Солонгосын ажиллах хүчний квотыг багасгасан нь тус улсад орох гадаад валютын урсгалын үндсэн сувгийг хааж буйн хэрэг гэж үзэж тэд байгаа юм.

Өмнөд Солонгосын мэдээллээр Хятадад 90 мянган Хойд солонгосчууд ажилладаг бөгөөд 100 сая ам.доллар шилжүүлдэг гэв.

2016 оны гуравдугаар сард НҮБ-ын Аюулгүй Байдлын Зөвлөл Хойд Солонгосын цөмийн дөрөв дэх туршилттай холбоотойгоор ээлжит тогтоол гаргасан байдаг.  Үүнтэй холбоотойгоор Хятадын Засгийн газар хэд хэдэн компаниудад хойд солонгосоос ажиллах хүчин авахгүй байхыг үүрэг болгов. Улмаар Хятад Хойд Солонгосын хил орчмын Зилинь болон Ляонин хотын аж ахуйн нэгжүүд Хойдуудыг ажилд авахаа больжээ. Үүнээс гадна, сүүлийн үед Хятад Хойд Солонгос руу газрын тос болон тосон бүтээгдэхүүний түүхий эдийг маш бага хэмжээтэй экспортлож байна гэж Японы Yomiuri сонин мэдээлж байна. Үүний улмаас БНАСАУ-д тавдугаар сард шатахууны үнэ гурав дахин нэмэгдэв.

Шинжээчдийн үзэж байгаагаар Япон болон АНУ Хойд Солонгосыг цөмийн болон пуужингийн хөтөлбөрөөс татгалзахыг шаардаж, тус улсад дарамт үзүүлэх боломж нь барагдаж байна. Иймээс тэд Бээжинд шахалт үзүүлэн Хойд Солонгосын эсрэг арга хэмжээ авахыг удаа дараа шаардаж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор, Бээжин Пхеньянаас нүүрс импорлохоо зогсоожээ. 2016 оны байдлаар Пхеньян нүүрсний экспортоос нэг тэрбум ам.долларын орлого олдог байв. Энэ оны гуравдугаар сард Пхеньяны нүүрсний экспорт нь 99 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна.

2016 оны есдүгээр сарын 9-ний өдөр Хойдууд ээлжит цөмийн туршилт хийснээс хойш НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл өнгөрсөн 11-р сард БНАСАУ-аас жилдээ 400 сая ам.доллартай тэнцэх хэмжээний эсвэл 7.5 сая тонн нүүрс импортлохыг хориглосон ажээ.

Бэлтгэсэн: Ц.УРАН

"Болор дуран"-аар шалгав.

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Ovgon 2017-06-18 112.72.11.122

Hiatad naanaa hood so-d horig tavilaa geh bolovch tsaanaa heviin baidaltai buur demjij bgaa Hiatadiin demjleg uguisen bol oendger patsaan herhen ingej dovchignoj chadah bilee Hoid so-iin pendger patsaan ingej dovchignoj 2 so muudaltsaj baival hiatadad ashigtai Hoid so bol hiatadiin buufer togloomiin uls shde

zuvluh 2017-06-18 112.72.2.38

Neg l huniig tsaash ni haruulahad l boloh yum shdee uul ni \n

123 2017-06-18 153.120.192.190

Tiim amar bish baihaa Bur uimeen samuun garaad Daraagiin udirdagchiin tuluu dain degdeh yum bolno

zz 2017-06-18

Ingej daramt uzuullee gd hoid solongos bolihgui harin ard tumen n l yaduural olsgolon nervegdeh bhda

Зочин 2017-06-18 202.21.106.143

Hoer solongos negdvel ene olon yaduu humuus olnooroo Omnod Solongos ruu yavj ajlyn unelgeeg bagasgaj oldots muudna Ingesneer 30 000 Mongolchuud ajilgui boloh ayultai Ted jild Mongol ruu jild 100 000 000 dollar shiljuuldeg