Орос хэлний хичээлээр өндөрлөнө

Хуучирсан мэдээ: 2017.06.18-нд нийтлэгдсэн

Орос хэлний хичээлээр өндөрлөнө

Наадмын өдрүүдэд НОБГ өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан.

Элсэлтийн ерөнхий шалгалт/ЭЕШ/ энэ сарын 14-нд Монгол хэл, бичгийн шалгалтаар эхэлсэн бөгөөд өнөөдөр нийгмийн тухай мэдлэг, физик, орос хэлний хичээлээр өндөрлөнө. Энэ жилийн ЭЕШ-д нийт 40388 шалгуулагч бүртгүүлжээ. Үүний 87 хувь нь 2017 онд Ерөнхий боловсролын сургууль төгсөж байгаа шалгуулагчид, үлдсэн 13 хувь нь өмнөх оны шалгуулагчид байгаа аж.

ЭЕШ-ыг нийслэлийн 27, хөдөө орон нутгийн 22 шалгалтын байранд зохион байгуулж байгаа аж. Шалгалтыг шударга, нээлттэй, ил тод зохион байгуулах үүднээс дээрх шалгалтын анги танхимуудад хяналтын камер, сүлжээ сарниулагч, гар утас болон металл илрүүлэгч, сонсгох төхөөрөмж зэргийг суурилуулжээ. Шалгалтад орохдоо авч орохыг хориглосон зүйлийг анхаарч бэлтгэл байдлаа сайтар хангахыг сануулсаар байгаа бөгөөд зөрчил гаргасан тохиолдолд санамжийн дагуу арга хэмжээ авахыг Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлсэн.

Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноог 2017 оны долдугаар сарын 1-ний 9:00 цагаас эхлэн www.eec.mn веб сайтаас үзэх боломжтой ажээ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж