Португалийн төв хэсэгт ойн түймэр дэгджээ. Ойн түймрийг унтраахаар 1500 гаруй онцгой байдлын ажилчид галын идэвхтэй 11 бүсэд ажиллаж байна гэв. Энэхүү ажиллагаанд гал унтраах 400 гаруй машин оролцож байгаа аж.
Хагасайн өдөр Португалид агаарын температур 40-өөс дээш градуст халж, улмаар Педроган-Гранди хотын захиргаанд гал гарчээ. Гал маш хурдтай тархсны улмаас хэд хэдэн суурин газар галд өртсөн байна. Одоогоор галын улмаас 24 хүн амиа алдсан тухай Португалийн ерөнхий сайд Антониу Кошта мэдэгдэв.
Бэлтгэсэн: Ц.Уран