“Их-20” уулзалтын аюулгүй байдалд 32 сая еврог зарцуулна

Хуучирсан мэдээ: 2017.06.18-нд нийтлэгдсэн

“Их-20” уулзалтын аюулгүй байдалд 32 сая еврог зарцуулна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Үндэснийхээ баяр наадмыг тохиолдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама баяр хүргэсэн захидал ирүүлжээ.

Германы Хамбург хотод ирэх долдугаар сарын 7-8 хооронд “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалт болно. Энэхүү уулзалтын аюулгүй байдлыг хангахад 32 сая евро зарцуулахаар төлөвлөж байгаа тухай DPA агентлаг мэдээлж байна. Тус агентлагийн мэдээлж буйгаар 20.8 сая еврог цагдаагийн байгууллагад хуваарилжээ. Дээрх мөнгийг тээврийн зардал болон хүчний байгууллагын ажилчдад зарцуулах юм байна. Мөн 9.6 сая еврог эрүүгийн хэргийн холбооны газарт, 1.6 сая еврог техникийн хангамжид тус тус зарцуулах ажээ.

Мөн “Их-20” бүлгийн гадаад хэргийн яамдын дээд хэмжээний уулзалтад 49 сая евро зарцуулахаар төлөвлөж байна.

Герман улс “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалтын зарлагын нийт дүнг арга хэмжээ өндөрлөсний дараа зарлахаар болжээ.

Бэлтгэсэн: Ц.УРАН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж