Н.Насанбуян залуучуудын Азийн аварга болов

Хуучирсан мэдээ: 2017.06.18-нд нийтлэгдсэн

Н.Насанбуян залуучуудын Азийн аварга болов

Хатан Туулын минь хөвөө, эрэг хогоор “амьсгалан” хахаж цацах шиг. Олны сэтгэл Туулын тийш тэмүүлэхэд, хог хаягдал сүүдэр мэт дагах нь харамсалтай.

Чөлөөт бөхийн 2017 оны залуучуудын Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээн Тайваны Тайжун хотноо өнгөрөгч баасан гаригт\2017.06.16\ эхэлсэн билээ. Азийн шилдэг бөхчүүд өрсөлдөж буй тивийн аваргад манай улсаас “Женко” клубийн дасгалжуулагч Т.Сүхбаатар, “Хасу-Мегастарс” клубийн дасгалжуулагч Ё.Батдархан нарын удирдлагад эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцож байна.

Тэмцээний эхний өдрүүдэд манай баг тамирчдаас эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Н.Насанбуян, эмэгтэйчүүдийн 72 кг-д Б.Цэцэгбаяр нар аваргын алтан медаль хүртэж, тивийн аварга боллоо. Мөн эрэгтэйчүүдийн 120 кг-ын жинд М.Лхагвагэрэл мөнгө, эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Чимгээ хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Казахстаны бөх М.Закшевскаяг ялж медалийн тавцанд зогслоо. Монголын баг тэмцээнйи эхний өдөр хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар тэмцээнээ үргэлжлүүлж байна.

Эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд нийт долоон бөх барилдсанаас Н.Насанбуян шууд хагас шигшээд шалгарсан. Манай бөх Узбекистаны Р.Жураевыг 6:2, Казахстаны Д.Калкеновыг 17:13аар ялж, Ази тивийн аварга боллоо. Казастаны бөх 2013 оны өсвөрийн ДАШТээс алтан медаль хүртэж байжээ.

Дархан-Уул аймгийн “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Нармандахын Насанбуян Монголын эрэгтэй бөхчүүдээс залуучуудын Азийн аварга болсон зургаа дахь тамирчин боллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж