Трамп санхүүгийн мэдүүлэгээ тайлагнав

Хуучирсан мэдээ: 2017.06.18-нд нийтлэгдсэн

Трамп санхүүгийн мэдүүлэгээ тайлагнав

АНУ-ын Засгийн газрын дэргэдэх ёс зүйн хороо нь ерөнхийлөгч Дональд Трампын 2016 оны санхүүгийн мэдүүлгийг нийтэлжээ. Мэдүүлэгт дурдснаар, ерөнхийлөгч 2016 оны есдүгээр сард нээсэн Вашингтон дахь зочид буудлаасаа 19.7 сая ам.долларын орлого болон Флорида муж дахь “Мар-а-Лаго” сувилалын газраас 37.2 сая ам.долларын орлогыг тус тус олсон тухай мэдүүлсэн байна.

Үүнээс гадна, түүний санхүүгийн мэдүүлгийг 2015 онтой харьцуулахад дээрх сувилалын газраас олж буй орлого 7.4 сая ам.доллараар буурчээ. Мөн Нью-Жерси мужийн Бедминстер дэхь гольфын клубээс Трамп 19.8 сая ам.долларын орлого олсон байна. Энэ нь 2015 онтой харьцуулахад 800 мянган ам.доллараар буурсан үзүүлэлт гарав. Мөн тэрбээр номынхоо хураамжинд долоон сая ам.доллар болон АНУ-ын кино жүжигчдийн Гильди сангаас 84 мянган ам.долларын тэтгэвэр авдаг тухайгаа дурджээ.

Хөрөнгө орлогын мэдүүлэгт ерөнхийлөгчийн хөрөнгө оруулалт, төрөл бүрийн хөрөнгө, орлого болон тэтгэвэрийн данс зэргийг нь тусгасан байна. Трамп нийтдээ 565 төрөл бүрийн компани болон байгууллагаас 288 сая ам.долларын орлого олдог гэв. Гэхдээ ерөнхийлөгч тангараг өргөх өдрөө тэдгээр компаниудаасаа татгалзсан гэж ёсзүйн хороо мэдэгдсэн байна.

Хамгийн сүүлд Трамп ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхдаа буюу 2016 оны тавдугаар сард санхүүгийн мэдүүлэгээ нийтлүүлж байв. Гэхдээ түүний санхүүгийн мэдүүлэгт зарлага огт дурдаагүй байна. Өөрөөр хэлбэл, эдгээр үзүүлэлт нь цэвэр орлого гэж харагдахгүй байгаа юм. Мөн татварын төлөлтийг тусгаагүй байна. Татварын мэдүүлэгийг одоогоор аудит шалгаж байгаа, удахгүй дуусна гэж Трамп хэлжээ.

Трамп өөрийн хөрөнгөө сүүлийн 14 жилийн хугацаанд шалгуулж байгаа нь энэ юм.

АНУ-ын хуулиар улсын тэргүүн нар санхүүгийн мэдүүлгээ заавал мэдүүлэх албагүй. Тэд үүнийг сайн дураараа мэдүүлэх ёстой ажээ.

Бэлтгэсэн: Ц.Уран

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж