“Лейкерс”-ийн Ф.Жэксон шүүгчдийг шүүмжилснийхээ төлөө торгуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

“Лейкерс”-ийн Ф.Жэксон шүүгчдийг шүүмжилснийхээ төлөө торгуулжээ

NBA-ын “ЛА Лейкерс” багийн ахлах дасгалжуулагч Фил Жэксон тоглолтын шүүх бүрэлдэхүүн, албаны хүмүүсийг олон нийтийн өмнө ил тод байдлаар шүүмжилснийхээ төлөө  35 мянган ам.долларын мөнгөн торгуул хүлээсэн талаар NBA-ын үйл ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч Стю Жэксон мэдэгдсэн байна. Ням гаригийн орой “ЛА Лейкерс” “Стэплс центр”-тээ “Сан-Антонио Спурс”-ыг хүлээн авсан бөгөөд 100:81 харьцаатай хожигдсон юм. Харин Фил Жэксон тоглолтын үр дүнд сэтгэл дурамжхан байгаагаа илэрхийлж, шүүх бүрэлдэхүүн учир дутагдалтай байсан талаар өөрийн бодлоо илэрхийлсэн нь ийнхүү торгуулах шалтгаан болжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж