Хөдөө аж ахуйн биржээр 16 тонн ноолуур арилжаалав | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хөдөө аж ахуйн биржээр 16 тонн ноолуур арилжаалав

Хуучирсан мэдээ: 2017.06.17-нд нийтлэгдсэн

Хөдөө аж ахуйн биржээр 16 тонн ноолуур арилжаалав

Засгийн газрын ордны баруун талын замыг өнөөдөр 24.00 цагаас эхлэн хааж, зам засварын ажил хийхээр болсон байна.

Хөдөө аж ахуйн бирж /ХААБ/-д өнгөрсөн пүрэв гарагт 16 тонн боловсруулаагүй цайвар ноолуурыг нэг кг тутмыг нь 65 мянга 900 төгрөгөөр арилжаалжээ. Ханшийн хувьд буурсан байна.

Энэ оны I улиралд бирж нийт 163.6 тонн ноолуурыг 13.8 тэрбум төгрөгөөр арилжаалжээ. Ирэх оноос Хөдөө аж ахуйн бирж нь  урьдчилсан форвард арилжааг нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж.

Экспортлох ноолуур, ноолууран бүтээгдэхүүний түүхий эдийг заавал ХААБ-ээр арилжаалахыг шаарддаг хуулийн зохицуулалтын дагуу голчлон экспортлогч компаниуд тус биржийн үйл ажиллагаанд оролцдог байна.

Г.ХОРОЛ

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс