Сонгинохайрхан дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн тавдугаар сард хүн амины онц ноцтой хэрэг гарсан. Тодруулбал, 40 настай Б нь согтуурсан үедээ бага насны гурван хүүхдээ эхнэрийн хамт хөнөөж, өөрийгөө егүүтгэсэн байж болзошгүй хэрэг гарсан. Энэ хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс шалгаж байсан бөгөөд гадны нөлөөтэй байж болзошгүй гэсэн таамгийг ч мөн дэвшүүлсэн. Гэхдээ одоо энэ хэргийг Улсын мөрдөн байцаах газар/УТБГ/-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлжээ.
Г.ХОРОЛ