Хорооллын замыг өргөтгөж байна

Хуучирсан мэдээ: 2017.06.17-нд нийтлэгдсэн

Хорооллын замыг өргөтгөж байна

#Ulaanbaatar хотод #yagodoo 2012-07-16 14 цаг. Цаг агаар: ширүүн бороо (Light Rain Shower) агаарын температур: 22 хэм байна.

Нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Баянгол дүүрэг, Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх 1км авто замын шинэчлэлт” -ийн ажил өнөөдөр ч үргэлжилж байна.

Авто замыг шинэчлэн засаж байгаатай холбоотойгоор тус авто замын хойд талын эгнээ буюу зүүнээс баруун тийш зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарласан. Иймээс тээврийн хэрэгсэл авто замын урд талын эгнээгээр сөрөг хөдөлгөөнтэй зорчиж байгаа юм.

Хөдөлгөөний хязгаарлалт зургадугаар сарын 21-ний 07.00 цаг хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд дээрх авто замын зорчих хэсгийн хучилтын ажлыг гүйцэтгэнэ.

Авто замыг шинэчилснээр урсгал тус бүр нь 3 эгнээтэй нийт 18 метр өргөн болно.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж