“Исламын улс”-ын лидер амь үрэгдсэн гэж ОХУ мэдэгдлээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“Исламын улс”-ын лидер амь үрэгдсэн гэж ОХУ мэдэгдлээ

Хуучирсан мэдээ: 2017.06.17-нд нийтлэгдсэн

“Исламын улс”-ын лидер амь үрэгдсэн гэж ОХУ мэдэгдлээ

Улсын онцгой комисс сая хуралдлаа. Хурлыг Монгол Улсын Шадар сайд, Онцгой комиссын дарга М.Энхболд даргалсан юм.

ОХУ-аас өнгөрсөн сард Сирид хийсэн агаарын цохилтын үеэр “Исламын улс” бүлэглэлийн удирдагч Абу Бакр аль-Багдади амиа алдсан байж болзошгүй тухай тайлан мэдээллийг нягтлан шалгаж байгаа гэж тус улсын Батлан хамгаалах яам мэдэгдлээ.

“Исламын улс”-ынхны нийслэлээ гэж нэрлэдэг Ракка хотод тавдугаар сарын 28-нд хийсэн Оросын агаарын хүчин агаарын цохилт өгсөн байна. “Исламын улс” цэрэгжсэн бүлэглэлийн удирдагчид уулзалдаж байж болзошгүй гэх мэдээллийн дагуу тушаал авч, тийнхүү хөдөлжээ.

“Хэд хэдэн сувгаар баталгаажсан мэдээллийн дагуу “Исламын улс” бүлэглэлийн лидер Абу Бакр аль-Багдади тэр уулзалтад биеэр оролцож байсан. Улмаар агаарын цохилтод өртөж амиа алдсан” гэж БХЯ-ны мэдэгдэлд дурджээ.

ОХУ тавдугаар сарын 28-нд агаарын довтолгоон зохион байгуулсан гэж АНУ-ын албаны хүн мөн мэдэгдсэн байна.

Өмнө нь аль-Багдадигийн үхлийн талаарх мэдээлэл нэг бус удаа гарч байсан ч бүгд худал ташаа мэдээлэл байж таарсан юм.

Абу Бакр аль-Багдади 2014 оны долдугаар сард.

Оросын өгсөн мэдээлэлд “Исламын улс”-ын лидерүүд хотоос хэрхэн гарах тухайгаа ярилцахаар цугласан байсан. Дундаж төвшний тушаал биелүүлэх 30 хүн, 300 орчим цэргийн хүн хамгаалалтад ажиллаж байсан тухай дурдсан байна. Мөн тэрхүү уулзалтын байрлалыг дроны тусламжтайгаар тогтоож, агаарын цохилт өгсөн гэжээ.

Харин CNN сувгийн олон улсын мэдээллийн ахлах сурвалжлагч Кларисса Вард тайлбарлахдаа “Хэрэв аль-Багдади амиа алдсан бол “Исламын улс” бүлэглэлийн хувьд том цохилт болох байлаа. Гэтэл өнгөрсөн хэдэн долоо хоногийн турш юу болсныг бид бүхэн харлаа шүү дээ. Лондон, Багдад, Тегеран, Кабул гээд томоохон халдлагууд гарлаа. Тэгэхээр “Исламын улс” хэвийн ажиллаж байгаа гэж ойлгож байна” гэжээ.

Мөн CNN сувгийн цэргийн шинжээч, дэслэгч генерал Марк Хертлинг Оросын талаас өгсөн дээрх мэдээлэл хэтэрхий их ач холбогдол өгч болохгүй гэсэн байна. “Би энэ мэдээллийг тийм ч ноцтойгоор хүлээн аваагүй. Өнгөрсөн гурван жилд аль-Багдадийг хөнөөсөн тухай таван удаа худал мэдээлэл цацагдсан шүү дээ” гэсэн байна.

С.ЦЭЛМЭГ

Эх сурвалж: CNN

"Болор дуран"-аар шалгав.

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

хэхэ 2017-06-17 66.181.182.134

нохой мэт үхлээ дээ

Зочин 2017-06-17 103.229.123.224

Энэ доод талд юу ч мэддэггүй ёстой нэг өмхийрсөн aл байна аа

Зочин 2017-06-17 49.0.212.80

hamgiin ineedtei n orosiin hamgiin suuliin ueiin bagaj tonog tuhuurumjuud ter dundaa shunii duran haraa buhii sniperiin vintov zereg mun rpg 29 buyu vampir yamar neg baidlaar islamiin ulsiin tserguuded baigaad baigaa n sonin orosuud oorsdoo zevsgeer hangaad baigaa yum bishuu gesen hardlaga baina

Зочин 2017-06-17 103.229.123.224

Украин Болгар Албани Польшоос нийлүүлдэг юм Албаниас бүр химийн [Хориотой Үг] нийлүүлдэг

Зочин 2017-06-17 103.229.123.224

химийн зэвcэг

Зочин 2017-06-17

bas chek slovak hvrtel buu zebsegee zardag bnaa

Зочин 2017-06-17 66.181.188.176

ene bol orosuud mash tom tsohilt musilmanii ulsiin udirdalgad ogson bnaa orosuud l sain temtsej bna getyel amerikuud zrebseg tehnik ogch sanhvvgeer tusalj dalduur demjij baigaag delhii niit harj bnaa

Зочин 2017-06-17 202.21.106.143

Uhsen amid n yalgaa alga Araas n dahiad l neg iim zombi udirdagch garch irne

Zochin 2017-06-17 66.181.184.16

Orosuud Sirid baahan tsereg oruulaad yamarch amjilt baihgui suuldee hudlaa yariad ehleh shiv

Зочин 2017-06-17 123.109.39.250

Батүүл чинь яваандаа гэх насгүй салга өвчтэй өвгөн болчихсон шүү дээ чааваас Хөгшин хонины насгүй [Хориотой Үг] өгөр толгой

Зочин 2017-06-17 202.70.46.216

Манай Бат-Vvл баатар яваандаа иймэрхvv туйлширсан хvн болж мэдэхээр хvн юм ш дээ

Үхсэн 2017-06-17 103.229.120.160

Амь үрэгдсэн биш үхсэн гэж

Зочин 2017-06-17 202.21.106.160

USA-н ивээлд байгаа террорыг яаж устгаж чадах вэ дээ шал худлаа

Зочин 2017-06-17 202.21.106.152

Террортойгоо цуг арчуулах биз

Зочин 2017-06-17 66.181.179.249

CNN FAKE NEWS

Зочин 2017-06-17 202.9.40.110

Энэ ч яахав үхээ л биз хариу нь Орост томоор ирэх байхдаа

Зочин 2017-06-17 202.21.106.152

Үхсэн ацаараа Одоо орос юу ч хэлсэн салаавч өгнө

РАВДАН 2017-06-17 202.70.46.218

ЯМРААР Ч БАЙ ИЛ ГАРЧ ҮГЭЭ ХЭЛЭХ НЬ БҮҮ ХЭЛ ЗУРАГ ХӨРГӨӨ Ч АВАХУУЛЖ ЧАДАХГҮЙ АМЬТАН ЧИНЬ ҮХСЭНЭЭС ЯЛГАА ЮУ БАЙХ ВЭ

Зочин 2017-06-17 103.57.93.49

Аргагүй шүү дээ Барууны талын бууны нохойг Оросууд устгасан болохоор өнөөдүүл нь няцааж байгаа нь энэ Барууны хувьд байдлыг улам түвэгтэй болгож дайн тулааны галыг зогссохгүй байх нь чухал Дайн зогсвол Америк болон Барууныхны эдийн засгийн гол судас болох зэвсгийн наймаа зогсох тул түүнийг хүсэхгүй

Зочин 2017-06-17 213.143.49.146

наад хүн чинь амьд л байгаа шүү дээ иймэрхүү балай мэдээлэл тавьж юм ойлгодоггүй хөөрхий хүмүүсийг бужигнуулаад бай

Зочин 2017-06-17 202.21.106.152

Малаа олон улсынхаа [Хориотой Үг] мэдээллээ ч хамаагүй үзэж бай

Зочин 2017-06-17 194.230.155.201

Энэ бичсэнээс харахад ИУ - ын лидерийг яг баттай устгасан гэсэн мэдээлэл хараахан биш л юм байна