“Исламын улс”-ын лидер амь үрэгдсэн гэж ОХУ мэдэгдлээ

Хуучирсан мэдээ: 2017.06.17-нд нийтлэгдсэн

“Исламын улс”-ын лидер амь үрэгдсэн гэж ОХУ мэдэгдлээ

Улсын онцгой комисс сая хуралдлаа. Хурлыг Монгол Улсын Шадар сайд, Онцгой комиссын дарга М.Энхболд даргалсан юм.

ОХУ-аас өнгөрсөн сард Сирид хийсэн агаарын цохилтын үеэр “Исламын улс” бүлэглэлийн удирдагч Абу Бакр аль-Багдади амиа алдсан байж болзошгүй тухай тайлан мэдээллийг нягтлан шалгаж байгаа гэж тус улсын Батлан хамгаалах яам мэдэгдлээ.

“Исламын улс”-ынхны нийслэлээ гэж нэрлэдэг Ракка хотод тавдугаар сарын 28-нд хийсэн Оросын агаарын хүчин агаарын цохилт өгсөн байна. “Исламын улс” цэрэгжсэн бүлэглэлийн удирдагчид уулзалдаж байж болзошгүй гэх мэдээллийн дагуу тушаал авч, тийнхүү хөдөлжээ.

“Хэд хэдэн сувгаар баталгаажсан мэдээллийн дагуу “Исламын улс” бүлэглэлийн лидер Абу Бакр аль-Багдади тэр уулзалтад биеэр оролцож байсан. Улмаар агаарын цохилтод өртөж амиа алдсан” гэж БХЯ-ны мэдэгдэлд дурджээ.

ОХУ тавдугаар сарын 28-нд агаарын довтолгоон зохион байгуулсан гэж АНУ-ын албаны хүн мөн мэдэгдсэн байна.

Өмнө нь аль-Багдадигийн үхлийн талаарх мэдээлэл нэг бус удаа гарч байсан ч бүгд худал ташаа мэдээлэл байж таарсан юм.

Абу Бакр аль-Багдади 2014 оны долдугаар сард.

Оросын өгсөн мэдээлэлд “Исламын улс”-ын лидерүүд хотоос хэрхэн гарах тухайгаа ярилцахаар цугласан байсан. Дундаж төвшний тушаал биелүүлэх 30 хүн, 300 орчим цэргийн хүн хамгаалалтад ажиллаж байсан тухай дурдсан байна. Мөн тэрхүү уулзалтын байрлалыг дроны тусламжтайгаар тогтоож, агаарын цохилт өгсөн гэжээ.

Харин CNN сувгийн олон улсын мэдээллийн ахлах сурвалжлагч Кларисса Вард тайлбарлахдаа “Хэрэв аль-Багдади амиа алдсан бол “Исламын улс” бүлэглэлийн хувьд том цохилт болох байлаа. Гэтэл өнгөрсөн хэдэн долоо хоногийн турш юу болсныг бид бүхэн харлаа шүү дээ. Лондон, Багдад, Тегеран, Кабул гээд томоохон халдлагууд гарлаа. Тэгэхээр “Исламын улс” хэвийн ажиллаж байгаа гэж ойлгож байна” гэжээ.

Мөн CNN сувгийн цэргийн шинжээч, дэслэгч генерал Марк Хертлинг Оросын талаас өгсөн дээрх мэдээлэл хэтэрхий их ач холбогдол өгч болохгүй гэсэн байна. “Би энэ мэдээллийг тийм ч ноцтойгоор хүлээн аваагүй. Өнгөрсөн гурван жилд аль-Багдадийг хөнөөсөн тухай таван удаа худал мэдээлэл цацагдсан шүү дээ” гэсэн байна.

С.ЦЭЛМЭГ

Эх сурвалж: CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж