Мах боловсруулах үйлдвэр байгуулна

Хуучирсан мэдээ: 2017.06.17-нд нийтлэгдсэн

Мах боловсруулах үйлдвэр байгуулна

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан үргэлжилж байна.

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Увс аймгийн Тариалан суманд мах боловсруулах үйлдвэр байгуулахаар болжээ.  Тус үйлдвэр ашиглалтад орсноор 1 ээлжиндээ 40-50 бод, 120-150 бог бэлтгэж, жилдээ 1000 тн малын мах, 600 тн хагас болон бэлэн боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм байна.

Малчидтай урьдчилан гэрээ байгуулж бэлтгэлд нийлүүлэх мал сүргийг им, тэмдэг, бар кодын систем ашиглан бүртгэлжүүлж, мэдээллийн сан байгуулж, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан хэрэглэгчдийг хүнсний эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсээр хангахаар зорьж буй юм байна.
Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ эхний ээлжинд дотоодын зах зээлд нийлүүлж, цаашид хүнсний аюулгүй байдлын НАССР, ISO тогтолцоог нэвтрүүлж баталгаажуулснаар ангилж савлан шинэ болон хөлдөөсөн мах, төрөл бүрийн хиам, махан бүтээгдэхүүн, махан нөөш, дотор махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, улмаар бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой болох аж.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж