Загвар өмсөгч С.Сарнай амаржжээ

Хуучирсан мэдээ: 2017.06.17-нд нийтлэгдсэн

Загвар өмсөгч С.Сарнай амаржжээ

Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын наадмаар Соёолон насны морь унасан 13 настай Т гэгч унаач хүү мориноос унаж, амь насаа алдсан хэрэг гарчээ.

“Яг түүн шиг” шоуны анхны найман оролцогчийн нэг загвар өмсөгч С.Сарнай охинтой болжээ.

Авьяаслаг загвар өмсөгч бүсгүй  “Тa бүхэнд амралтын өдрийн мэнд хүргэе. Жоохон ядарсан царайтай. Миний хүү чинь агаа болчихсон юм байгаа нь” хэмээн бүл нэмсэн тухай баярт сэтгэгдлээ хуваалцжээ. Тэрбээр 2016 онд ээж болж, анхны хүүгээ өлгийдөн авч байжээ.

С.Сарнайгийн нөхрийг Б.Мөнх-Эрдэнэ гэдэг. Тэрбээр “FC Улаанбаатар” багийн хамгаалагч юм.

“Яг түүн шиг ” шоунд оролцохын өмнө загвар өмсөгч С.Сарнай дуучин Д.Болдын “Үүлэн домог” дууны клипэнд тоглож, “Guys” хамтлагийн дуучин М.Мягмартай хамтран “Байна уу, ээжээ” дууг дуулсан авьяаслаг бүсгүй.

Загвар өмсөгч авьяаслаг бүсгүй С.Сарнайгийн гэр бүлд аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж