Тээврийн хэрэгслийн татвараа торгуульгүй төлөх боломжтой | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Тээврийн хэрэгслийн татвараа торгуульгүй төлөх боломжтой

Хуучирсан мэдээ: 2017.06.17-нд нийтлэгдсэн

Тээврийн хэрэгслийн татвараа торгуульгүй төлөх боломжтой

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан үргэлжилж байна.

Нийслэлийн Татварын газар, Замын цагдаагийн албатай хамтран  хугацаандаа албан татвар, төлбөрөө төлөөгүй замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийг албан татвар төлбөрт хамруулахаар хяналтын үзлэг, шалгалтыг зохион байгуулж буй.

Хэрвээ та энэ сарын 24-нийг  хүртэл сайн дураараа татвар хураах цэгүүдэд тээврийн хэрэгслийн албан татварын төлбөрөө хийвэл торгуулахгүй байх боломжийг олгожээ.

Заасан хугацаанд албан татвар, төлбөрөө төлөөгүй хэрнээ тухайн тээврийн хэрэгслээрээ замын хөдөлгөөнд оролцож яваад хяналтын үзлэгтэй таарвал зөрчилтэй тээврийн хэрэгслийнхээ гэрчилгээг хураалгаж, албан татвар төлбөрийг албадан төлүүлж торгууль ногдуулах юм байна. Иймээс зөрчилтэй тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулъя.

Онцлоход, хураагдсан бичиг баримтыг нэг цэгийн үйлчилгээний дараах байршлуудад татаж төвлөрүүлнэ. Үүнд:

  • Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хураагдсан бол Дүнжингарав худалдааны төвд байрлах нэг цэгийн үйлчилгээ
  • Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хураагдсан бол Монгол Хьюндай Автомотив ХХК-ийн байранд байрлах нэг цэгийн үйлчилгээ

Тус нэг цэгийн үйлчилгээний цэгүүд ажлын өдөр 08:00-20:00 цаг, амралтын өдөр 09:00-17:00 цаг хүртэл ажиллаж байгаа аж.

Г.ХОРОЛ

"Болор дуран"-аар шалгав.

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-17 66.181.184.89

төр байгаад хэрэг байна уу олигтойхон нярав байхад болоо юм биш үү