МУГЖ Г.Ариунбаатар Романсын төрөлд тэргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2017.06.17-нд нийтлэгдсэн

МУГЖ Г.Ариунбаатар Романсын төрөлд тэргүүлжээ

Эрхэм гишүүн саяхны нэгэн өдөр хэд хэдэн сонирхол татсан зургийг facebook-тээ нийтэлжээ.

“BBC” агентлагаас уламжлал болгон зохион байгуулдаг “Cardiff singer of the world” буюу “Дэлхийн дуучин” тэмцээнд оролцож буй Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар тус тэмцээний Романсын төрөлд тэргүүлжээ.

Тэрбээр өмнө нь “Дэлхийн дуучин” тэмцээний таван дуучны нэгээр шалгараад байсан. Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар өөрийн фэйсбүүк хуудаснаа “BBC Cardiff  Singer of  the World-2017 тэмцээний Романсын төрөлд тэргүүн байр эзэллээ. Энэхүү финалыг миний дуулсан бүтээлүүдээс Б.Шарав багшийн ‘Монголын тал нутаг’ дуугаар өндөрлүүллээ.  Дууны үг, аялгууг BBC телевизийн хөтлөгч шагшин магтаж, сэтгэл нь хөдлөн нулимс дуслуулж байхыг харах сайхан байлаа. Маргааш сүүлийн Финалтай! Хичээнэ ээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Авьяаслаг залуу уран бүтээлч маань  ОХУ-д болсон олон улсын дуурийн дуулаачдын наадмын тэргүүн байрыг эзэлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргасан чадварлаг уран бүтээлч.  Тэрбээр 1600 гаруй дуучид оролцсон ЗХУ-ын Ардын жүжигчин, дэлхийн нэрт дуучин Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуучдын III уралдаанд амжилттай оролцож, Гран-при шагналын эзэн болж байсан юм.

А.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж