Аймаг, сумын хилийн цэсийн маргаанаар иргэд хандаж байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Аймаг, сумын хилийн цэсийн маргаанаар иргэд хандаж байна

Хуучирсан мэдээ: 2017.06.17-нд нийтлэгдсэн

Аймаг, сумын хилийн цэсийн маргаанаар иргэд хандаж байна

Австралийн хөрөнгө оруулагчид Монголын газрын тос, байгалийн хийн салбарт хөрөнгө оруулах гэнэ.

“Би Ховд аймгийн уугуул иргэн. Манай Үенч суманд байрлах зуслангийн газар хилийн цэсээр өөр суманд  харьяалагддаг. Би энэ асуудлаар хаана, хэнд хандаж болох вэ” хэмээн Ховд аймгийн уугуул иргэн Т.Батсайхан өнөөдөр/2017.06.17/ Сүхбаатарын талбайд зохион байгуулж буй Барилга, хот байгуулалтын яамны нээлттэй хаалганы үеэр мэргэжилтэнд хандав.

Энэ асуудлаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Газар зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Батсайхан хариулахдаа “Манай мэргэжилтэн Ховд аймгийн Толбо, Эрдэнэбүрэн сумын хилийн цэсийн маргаанаар ажиллахаар явж байгаа.  Та манай мэргэжилтэнд хандах боломжтой” гэсэн юм.

Тэрбээр бидэнд мэдээлэл өгөхдөө “Нээлттэй хаалганы өдрөөр иргэд аймаг, сумын хилийн цэсийн маргаан, хаана газар өмчлүүлэх боломжтой,  газрын кадастрын зургийг яаж хийлгэх вэ гэх мэт асуудлаар их хандаж байна.  Нийслэл нийт газрын хэмжээ 470 мянган га талбайг эзэлдэг.  Манай иргэд заавал нийслэлд бус орон нутагтаа газар өмчлөх боломж байгаа.  Харамсалтай нь, орон нутагт газар өмчлөх асуудлаар цөөн хүмүүс л ханддаг” гэдгийг ч хэлж байлаа.

Хажуугийн асарт Нийслэлийн газрын албаныхан иргэдэд үйлчилж байлаа. Иргэд ихэвчлэн газар өмчлөлийн асуудлаар, дахин төлөвлөлтийн талаарх мэдээллийг сонирхож байгааг мэргэжилтнүүд хэлэв.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/17,18 дугаар захирамжаар суурьшлын бүсээс гаднах газрыг түр зогсоосон байгаа. Харин Багахангай, Налайх дүүргүүдэд газар өмчлөх хүсэлтийг хүлээн авч байгаа тухай мэргэжилтэн Б.Батжаргал хэллээ.

Мөн уг нээлттэй хаалганы өдрөөр Төрийн орон сууцны корпорациас “ТОСК-999” хөтөлбөрийг иргэдэд танилцуулж байлаа. “Уг хөтөлбөр Ханын материал Баянхошуунаас хойших нутаг дэвсгэрт хэрэгжиж байгаа бөгөөд одоогоор барилгын ажил эхэлжээ.  

Уг хөтөлбөрийн м.кв байрны үнэ нэг сая төгрөгийн үнэтэй. Эхний ээлжийн 13 блок ирэх 10 дугаар сард ашиглалтад орно.  Нийтдээ 860 айлын орон сууцыг хоёр жилийн хугацаанд барьж дуусна” гэсэн мэдээллийг мэргэжилтнүүд өгсөн юм.

А.СҮРЭН

"Болор дуран"-аар шалгав.

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-17

asdfasdf

Зочин 2017-06-17 202.70.43.26

test55

Зочин 2017-06-17 202.70.43.26

test44

Зочин 2017-06-17 202.70.43.26

test33

Зочин 2017-06-17 202.70.43.26

test1

Зочин 2017-06-17

test

Зочин 2017-06-17

[Хориотой Үг]. байнааа,

Зочин 2017-06-17

. . . . . . . . . . . . . . .

Зочин 2017-06-17

. . . . . . . . . . . . . . . . . . .

Зочин 2017-06-17

. . . . . . . . . . . . . . . . aaa

Зочин 2017-06-17 202.70.34.1

good. good, good. aaa

Зочин 2017-06-17 202.70.34.1

good good good

Зочин 2017-06-17 202.70.34.1

good good good

Зочин 2017-06-17

Зочин 2017-06-17

good goood good

Зочин 2017-06-17

good good good

Зочин 2017-06-17

good good good

Зочин 2017-06-17

good good good good

Зочин 2017-06-17

duhlaa garuud

Зочин 2017-06-17 76.16.107.225

ENe d alabn ajilaa medk nukud yer alga bodvol nuguu 60 terbumyn naimaany nukduud bgaa bolotoi harin tsag kugatsaa mini