NBA-ын тоглогч асан Деннис Родмэн Хойд Солонгосын нийслэл Пхеньянд очих үеэрээ АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын “Хэлэлцээр хийх урлаг” номыг тус улсын удирдагчид бэлэг болгон барьжээ. Гэхдээ энэ өвөрмөц бэлгээ тэрбээр Ким Чен Унд дамжуулахаар тус улсын Спортын сайд Ким Ил-гукт өгсөн байна.
Родмэний бэлгийг Ким удирдагчид хүргэсэн эсэх нь харин эргэлзээтэй.
Деннис Родмэн түүний “насан туршийн минь найз” гэж үнэлдгээ нэг бус удаа хэлж байсан. Тэдний нөхөрлөл улс төр биш, харин сагсан бөмбөгөөр холбогдсон гэж Родмэн ярьдаг.
С.ЦЭЛМЭГ