Баянхонгорт 54604 сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Баянхонгорт 54604 сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлжээ

Хуучирсан мэдээ: 2017.06.17-нд нийтлэгдсэн

Баянхонгорт 54604 сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлжээ

Баянхонгор аймгийн хэмжээнд энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөхөөр 54604 сонгогч сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгүүлжээ.

Аймаг, сумдын хэмжээнд нийт 113 хүн ажиллаж байгаа аж. Сумдын сонгуулийн хороо нь 5-7 хүний бүрэлдэхүүнтэй юм байна. Аймгийн хэмжээгээр 105 санал авах байрны үйл ажиллагаа жигдэрсэн. Нийт санал авах байранд 683 зохион байгуулагч ажиллаж байгаа аж.

Сонгуулийн ажлыг зохион байгуулахад ямар нэгэн зөрчил гараагүй, үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгааг тус аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.

Гэхдээ Бөмбөгөр суманд МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын сонгуулийн сурталчилгааны гэрийг дайрсан асуудал гарсан аж. Үүнийг аймгийн Цагдаагийн газар шалгаж буй юм байна.

Г.ХОРОЛ

"Болор дуран"-аар шалгав.

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 2017-06-17 202.21.117.178

Баттулгынхан л гэрийг нь дайраа биз дээрэмчингүүд