“Баганат хот” Гавана

Хуучирсан мэдээ: 2017.06.17-нд нийтлэгдсэн

“Баганат хот” Гавана

Ардчилсан нам дахь фракциудын нэг МҮДН өнгөрсөн хавраас үйл ажиллагаагаа албан ёсоор сэргээж, даргаараа УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг сонгож байсан.

Кубын нийслэл Гавана хотыг олон чанараар нь дэлхийд цор ганц гэж тодорхойлж болно. Карибийн тэнгисийн арлууд дотроос хамгийн том бөгөөд хамгийн хөгжилтэй, амьдралын баяр баясгалантай хотоос гадна романтик уур амьсгал, бусдын сэтгэлийг өдөөж чаддаг битүүлэг эрч хүч нь Хавана хотын өнгө төрх. Оросын “Лада” маркийн машины хөдөлгүүр суурилуулсан америк машинууд ачаа дүүрэн усан үзмийн дарс зөөх, шил шилээ даган байрласан хүнсний мухлагуудтай та газар сайгүй тааралдана.

Гавана хотын уугуул оршин суугчид нь төрөлх хотдоо үнэхээр хайртай байдаг, чухам ямар учраас гэдгийг ч ойлгож, мэдрэхэд тун хялбар. Карибийн тэнгисийн цэлэлзсэн, талст болор мэт гялтганан цайрах бүлээн ус, 500 жилийн агуу түүхтэй, алдарт галзуу хулганаараа Гавана хот алдаршиж, Латин Америкийн хамгийн гайхалтай, цор ганц сэтгэлгээг бий болгожээ.

Орчин цагийн латин соёлын талаар ярья гэвэл нэн түрүүнд Гаванагийн салса болоод мамба бүжиг, тэндхийн ром дарс, кохиба гэх тамхи, ханын зураг болоод цуут Че Геварагийн хөргийн талаар зайлшгүй дурдах хэрэгтэй болно. Энэ л Гавана хотын тод илэрхийлэл, дэлхийд гайхагдсан өнгө төрх нь юм.

Гэхдээ тус хотын энд тэнд тааралдах, захаасаа сүйрч нурсан хөлсний орон сууцнууд, замын түгжрэлд дөжирсэн гудамжуудыг харвал тийм ч боловсон байдал, гоо үзэсгэлэн харагдахгүй нь лавтай. Хэдийгээр үзэсгэлэнт Парис шиг гайхамшигтай төрх, Рио де Жанейрогийн үзэмжит байдал, нөгөө эргийн Калифорни шиг хөгжөөгүй боловч Гавана хотын бусдыг даллан дуудах хүчин зүйл нь дотоод, хийсвэр мөн чанарт оршдог гэлцэнэ.

Хавана хотын хөрш хотууд болох Сентро Гавана болон Ведадагийн хуучин гудамжуудаар дайраад гарвал ер бусын нууцлаг Сантериагийн ёс заншилтай танилцаж, румба хэмнэлээр бөмбөр алгадан суух гудамжны хөгжимчидтэй нэг бус тааралдана.

Гавана хотын жинхэнэ мөн чанарыг тодорхойлоход бэрх гэлцдэг. Энэ талаар дэлхийд цуутай олон зохиолч, яруу найрагчид учир нь үл тайлагдах, тэгсэн хэрнээ олны анхаарлыг эрхгүй татдаг Гавана хотын талаар бүтээлээ туурвисан байдаг.

Кубын сэтгэгч Алехо Карпентьер нэгэн бүтээлдээ Гавана хотыг “баганат хот” хэмээн нэрлэсэн нь бий. Түүнчлэн Федерико Лорка Гаванад өнгөрүүлсэн хэдэн хоног бол амьдралынх нь хамгийн гайхалтай мөч хэмээсэн байдаг. Мөн Грахам Грин Гавана хотыг “бүх зүйл боломжгүй” хэмээн тодотгожээ.

Хэдий өргөст цэцэг мэт санагдах авч Гавана хотод бусдыг эрхгүй татах ховс байдаг. Гавана дахь колончлолын үеийн хөшөө, дурсгалын газруудтай танилцаж, шөнийн цагаар үргэлжлэх кабарет шоуг тухлан үзэж, нутгийн амтат пиццаг зооглохыг хүсэгчид дэлхийн өнцөг булан бүрт бий.

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж