ОХУ-ын нийслэл Москва хотод Карабины /урт бууны/ дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын нэгнээс 11-ний өдрүүдэд зохион байгуулжээ.
Уг тэмцээнд Монгол Улсаас нийт дөрвөн баг оролцсоноос гар ажиллагаатай галт зэвсгийн төрөлд эрэгтэй хоёр, эмэгтэй хоёр баг хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн байна.
Цагдаагийн байгууллагаас гар ажиллагаатай нээлттэй ангилалд Нийслэлийн цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн хурандааа Д.Отгонжаргал, Цагдаагийн Ерөнхий газрын Шуурхай удирдлагын штабын ерөнхий зохицуулагч, цагдаагийн хошууч Ц.Дашдэмбэрэл, гар ажиллагаатай стандарт ангилалд Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын ажилтан, цагдаагийн ахмад Д. Сэргэлэн нар оролцож тус тус хүрэл медаль хүртсэн байна.
Практик буудлагын тэмцээнд оролцогч алба хаагчид 2017 онд үйлдвэрлэгдсэн шинэ загварын галт зэвсгээр дэлхийн 45 орны 850 гаруй тамирчидтай өрсөлдсөн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.
А.СҮРЭН