“Галт шувуу” балетад Д.Алтанхуяг бүжнэ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“Галт шувуу” балетад Д.Алтанхуяг бүжнэ

Хуучирсан мэдээ: 2017.06.17-нд нийтлэгдсэн

“Галт шувуу” балетад Д.Алтанхуяг бүжнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр 15.00 цагаас Монгол, Америкийн 30 гаруй оюутантай уулзахаар боллоо.

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа өчигдөр /2017.06.16/ анх удаа Игорь Стравинскийн “Галт шувуу” балетыг тайзнаа тоглож, үзэгчдийн хүртээл болгосон.

Ийнхүү Монгол, Японы дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн баярын хүрээнд Японы алдартай балетын компани болох “Токио Комаки балет”-ын 50 гаруй уран бүтээлчид монгол хүрэлцэн ирээд байна.

Энэхүү сонгодог балетын гол дүр Иван хунтайжийн дүрд Монгол Улсын Гавьяат жүжигчин, Соёлын Элч Д.Алтанхуяг бүжих бөгөөд “Токио Комаки балет” компанийн уран бүтээлчид “Галт шувуу” балетыг өнөөдөр /2017.06.17/ дахин тоглох гэж байна.

Мөн монголын үзэгчдэд зориулан  “Галт шувуу” балетаас гадна ”, Фредерик Шопены “Шопениана” балетыг толилуулах ажээ.

Монголд анх удаа тоглож буй ОХУ-ын хөгжмийн зохиолч Игорь Стравинскийн  “Галт шувуу” балетыг анх Сергей Петрович Дягилевийн удирдсан “Русь балет” труппийн бүжигчид 1910 онд Парисын театрт тоглож байжээ.

А.Сүрэн

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс