Өнөөдөр математик, газарзүй, биологи, монгол хэлний шалгалттай

Хуучирсан мэдээ: 2017.06.17-нд нийтлэгдсэн

Өнөөдөр математик, газарзүй, биологи, монгол хэлний шалгалттай

АН-ын ҮЗХ-ны хуралдаан товлосон хугацаанаасаа бүтэн цагаар хоцорч одоо буюу 12.00 цагаас эхэлж байна.

Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 14-нд Монгол хэл, бичгийн шалгалтаар эхэлсэн. Өнөөдөр /2017.06.17/ математик, газарзүй, биологи, монгол хэлний шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Маргааш буюу зургадугаар сарын 18-ны 8:00 цагаас нийгмийн тухай мэдлэг, 11:30 цагаас физик, 14:20 цагаас орос хэлний шалгалтыг зохион байгуулах юм байна.

Шалгуулагчид шалгалтын анги танхимд гар утас, тооны машин, таблиц, томъёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер, таблет, ухаалаг цаг, дуу хураагуур, чихэвч зэрэг бусад саад болох хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйлийг авч орохыг хориглоно.

Мөн хариултын хуудсыг санамжийн дагуу хар өнгийн үзгэн болон тосон балаар тод завсаргүй бөглөнө.

Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноог 2017 оны долдугаар сарын 1-ний 9:00 цагаас эхлэн www.eec.mn веб сайтаас үзэх боломжтой ажээ.

Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтад нийт 40388 шалгуулагч бүртгүүлсэн байна. Үүний 87 хувь нь 2017 онд Ерөнхий боловсролын сургуулиа төгсөж байгаа бол 13 хувь нь өмнөх оны шалгуулагчид байгаа аж.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж