Тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлнө | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлнө

Хуучирсан мэдээ: 2017.06.17-нд нийтлэгдсэн

Тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан сая сэтгүүлчдэд Хариуцлагатай уул уурхай хөгжүүлэх санаачлагын тайлан номыг танилцууллаа.

Гаалийн албан татвараас 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд чөлөөлөгдөх жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг Засгийн газар өнгөрсөн долоо хоногт баталсан. Ингэснээр 27 салбарын 641 нэр төрлийн тоног төхөөрөмж гаалийн татвараас чөлөөлөгдөхөөр болж байгаа юм.

Сүүлийн жилүүдэд мах, нөөшилсөн бүтээгдэхүүн, мод боловсруулах, модон материал, ноос ноолуур, арьс шир, оёдол, сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэнэ татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамгийн их хамрагдсан бөгөөд энэ төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2016 онд 2014 онтой харьцуулахад 18 хүртэл хувиар нэмэгдсэн байна.

Жижиг, дунд үйлдвэрийг дэмжиж, ажлын байр нэмэгдүүлэх, импортыг орлох, экспортыг дэмжсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор импортолж байгаа жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг 2014 онд баталж, 2016 оныг дуусах хугацаанд дагаж мөрдсөн юм.

2014-2016 онд 1419 иргэн, аж ахуйн нэгж 3201 төрлийн 7000 гаруй тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл импортоор оруулж ирсэн байна. Засгийн газрын тогтоолын дагуу 13 тэрбум гаруй төгрөгийн гаалийн, 28 орчим тэрбум төгрөгийн нэмэгдсэн өртгийн нийт 41 тэрбум орчим төгрөгийн татварын чөлөөлөлтөд хамрагджээ. Чөлөөлөлтөд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийн бүтээмж ч 20-30 хувь өссөн судалгаа байгаа аж.

Ш.ОЧ

"Болор дуран"-аар шалгав.

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-17 122.201.31.236

Жагсаалтыг нь нийтлээд өгнө үү

Зочин 2017-06-17 66.181.184.89

олигархи баячууд өөрсдийнхөө таалалд нийцүүлж хууль батлуулна баталсан хуулийн дагуу жижгүүд хөөцөлдөхөөр сөх жилээр сунжмрч замрахаанаа

Зочин 2017-06-17 59.153.114.73

Mash saihan medee bn Uildverlelee demjij baigaa zasagt bayarlalaa