20 мянган ажлын байранд бүртгэнэ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

20 мянган ажлын байранд бүртгэнэ

Хуучирсан мэдээ: 2017.06.17-нд нийтлэгдсэн

20 мянган ажлын байранд бүртгэнэ

Б.Ширэндэв агсанд зориулж төв талбайнхаа урд зургаан метр өндөр хөшөө бүхий цогцолбор нээжээ.

Засгийн газрын яамд, агентлагуудын нээлттэй хаалганы өдөрлөг Сүхбаатарын талбайд болж буй. Тэгвэл ирэх даваа, мягмар буюу зургадугаар сарын 19-20-ний өдрүүдэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон түүний харьяа байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг Сүхбаатарын талбайд болох юм. Тус яамны нээлттэй хаалганы өдөрлөг нийслэлд болохоос гадна 21 аймагт болох аж.

Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр иргэд элэгний С вирусийн талаарх мэдээлэл, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношлогоо, шинжилгээний зардалд хөнгөлөлт үзүүлэх талаар мэдээлэл авах боломжтой. Мөн хөдөлмөрийн бирж ажиллаж, 20 мянган ажлын байранд бүртгэх, Эрүүл мэнд, даатгалын сангийн мэдээлэл болон үзлэг оношлогоо, хүүхдийн зуслан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мэдээлэл зэргийг нэг дороос авах боломжтой юм байна.

Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-17 202.126.91.156

20000 ажлын байр чинь ямар цалин өгдөг ажил вэ хэн гээчийн бий болгож байгаа ажлууд вэ Бүртгэх нэг хэрэг харин чанартай өөрийгөө болон гэр бүлээ аваад явах ажил гэж юуг ойлгох вэ гэдэг их өөр зүйл юм даа