Ипотекийн урьдчилгаанд газраа тооцуулж болно | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Ипотекийн урьдчилгаанд газраа тооцуулж болно

Хуучирсан мэдээ: 2017.06.17-нд нийтлэгдсэн

Ипотекийн урьдчилгаанд газраа тооцуулж болно

Өмнөд Судан болон Хойд Суданы Ерөнхийлөгчид өнгөрсөн дөрөвдүгээр сар хилийн будлианы улмаас үүссэн зөрчлийг эцэс болгосноос хойш анх удаа уулзжээ.

Өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлыг News агентлаг тоймлон хүргэж байна.


УИХ-ын хаврын чуулган түр завсарлав

УИХ-ын чуулган хуулийн дагуу долдугаар сарын 5-нд амрах хуваарьтай. Гэвч 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан УИХ-ын чуулганы хуралдааныг 14 хоногоор түр завсарлуулж, Ерөнхийлөгчийн сонгууль дууссаны дараа хуваарьт ажилдаа орохоор боллоо.

УИХ-ын дарга М.Энхболдын гаргасан захирамжид хаврын ээлжит чуулганыг зургадугаар сарын 14-нөөс 28-ны өдрийг дуустал хугацаанд завсарлуулахаар заасан юм.

Мөнгөний бодлогын хүүг хоёр нэгжээр бууруулав

Монголын эдийн засагт төдийгүй, банкны салбарт чухал тооцогдох нэгэн үйл явдал өнгөрсөн долоо хоногт болсон. Тодруулбал, Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж, олон улс болон дотоодын эдийн засаг, санхүүгийн системийн нөхцөл байдлыг авч хэлэлцсэн байна. Түүнээс гадна сүүлийн үеийн эдийн засаг дахь голлох өөрчлөлт, боломж, эрсдэл, ойрын хугацааны төсөөллүүд хэлэлцжээ. Мөнгөний бодлогын зөвлөлөөс иргэдийн чих тавин хүлээдэг нэг асуудал бол бодлогын хүү юм. Өнгөрсөн гуравдугаар сарын 17-нд тус зөвлөл хуралдаж бодлогын хүүг 14 хувьд хэвээр үлдээх шийдвэр гаргаж байсан. Харин энэ удаад хоёр пункт бууруулж 12 хувьд хүргэсэн байна. “Төсвийн талаасаа бидэнд ямар давуу тал үүсэж байгаа вэ гэхээр 2016 онд төсвийн алдагдал ДНБ-ийн 18-20 хувьд хүрэх эрсдэл байсан. Энэ жил төсвийн алдагдал 9.5 хувь, ирэх жил 6 хувь, 2019 онд 5 хувь болж буурч байгаа. Төсөв дунд урт хугацаандаа чангарах төлөв ажиглагдаж байгаа. Бодлогын хүү өөрөө буурна гэдэг зах зээлд маш тодорхой мессежийг өгч байгаа. Эрсдэлгүй дотоодын хүү гэж байдаг. Засгийн газрын үнэт цаасны хүү тодорхой хэмжээгээр буурна. Үүнийг дагаад хадгаламжийн хүү буурна, хадгаламжийн хүү буурахаар зээлийн хүү дагаад буурах боломж байна” гэдгийг албаныхан онцолсон.

2018 оноос тэтгэвэр нэмнэ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ахмад настнуудын тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх болсон талаар мэдээлэл хийв. Ингэхдээ өндөр тэтгэвэртэй иргэдийнхийг бага, бага тэтгэвэр авдаг хүмүүсийнхийг их хэмжээгээр нэмэгдүүлж, тэтгэврийн зөрүүний алслалыг барих бодлого барих ба тэтгэврийн нэмэгдэлд 150 тэрбумд төгрөг зарцуулна гэв.

Энэ мөнгийг 2018 оны Төсвийн тодотголоор оруулж ирнэ гэдгийг сайд онцлов. Мөн цалин нэмэх асуудлыг ч энэ үеээрээ онцолсон юм. Гэвч Засгийн газар ОУВС-тай хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд хөтөлбөр хэрэгжих гурван жилийн хугацаанд цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх байхаар тохирсон юм. Тиймээс цалин, тэтгэвэр нэмэх асуудлыг судалж байж эцсийн шийдвэр гарах байх гэж зарим эдийн засагчид онцолж буй.

Ц.АмгаланбааТар нарыг шүүх Дээд шүүхийн хурал хойшлов

С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хэргийн шүүх хурал Улсын Дээд шүүхэд өнгөрсөн баасан гаригт хаалттай эхэлсэн юм. Хэдийгээр шүүх хурал эхэлсэн ч С.Зоригийн амийг хөнөөсөн Ц.Амгаланбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурлыг өмгөөлөгчийн хүсэлтээр зургаадугаар сарын 28-ны өглөө 09:00 цагт хийхээр товлож, хойшлуулав.

Өмнө нь Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарт холбогдох давж заалдах шатны шүүх хурал болж, үүхийн анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.  Дашрамд дурдахад, С.Зоригийг хөнөөсөн гэх Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт 25, Т.Чимгээд 24 жилийн ялыг арван хоёрдугаар сард оноосон юм. Шүүх бүрэлдэхүүн тэднийг аюултай гэмт хэрэгтэнд тооцон, бүлэглэн онц аюултай аргаар, шунахайн сэдлээр, захиалгаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэж үзсэн юм.

Газраа урьдчилгаанд тооцуулж орон сууц авна

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 1.2-р бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлд хамрагдах боломж бүрдлээ.

Ингэхдээ иргэн газрын санд газраа нийлүүлбэл орон сууцны урьдчилгаагаа төлүүлэх бололцоо бүрдэж байгаа юм. Нэг ёсны амьдарч буй газраараа орон сууцны урьдчилгаа төлбөр төлөх эрх нээгдэж байна.

Улаанбаатар хотод 216.000 өрх орон сууцаар хангагдаагүй, эрүүл ахуйн эрсдэлтэй орчинд амьдарч, хөдөлмөрлөж байна. 216.000 өрх нийслэлийн агаарын бохирдлын 70 хувийг бий болгохын зэрэгцээ, зуны цагт хөрсний бохирдол, өвөл агаарын бохирдлын голомт болдогийг бид сайн мэднэ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга нарын хамтарсан “Агаарын чанарыг сайжруулах бүс шинэчлэн тогтоох захирамж”-ийн дагуу Улаанбаатар хотын газар нутгийг агаарын бохирдлын түвшингээр нь 4 бүсэд хувааж, бүс нутаг бүрийн онцлогт тохирсон бодлого боловсруулан ажил хэрэг болгож эхлээд байгаа.

Улаанбаатар хотын хамгийн өндөр агаарын бохирдолтой буюу 1,2-р бүсийн нутаг дэвсгэр байрлах 182.616 өрх ипотекийн зээлд хамрагдахдаа урьдчилгагаа газраараа хийх боломжтойг Нийслэлийн Засаг дарга С.Батболд зарлалаа.

Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Настан 2017-06-17 182.160.38.155

Тэтгэвэр нэмэх гэдэг-Сонгуулийн шоу Хаа байсан 2018оны нэмэгдлээ одоо заавал зарлахдаа яах вэ дээ наймаачид сонсоод л үнээ нэмчихнэ тэгээд ч УИХ шийдээгүй байхад яаран зарлах нь буруу Нэмлээ гээд 20к хүрэх үү

Утаагүй нам 2017-06-17 103.229.120.160

Сайн мэдээ Утаа буурч байвал болоо

Зочин 2017-06-17 202.179.31.1

1 2 -р зэрэглэлийн газрыг өмнөх хотын удирдлага 2- 3 өрөө байраар солих шийдвэр гаргаж байсан Одоо МАН 70 м2 байрны урьдчилгаанд барьцаалан зарцуулах эрхийг нь авахаар болжээ Хотын дарга ломбард ажиллуулахдаа төсвөөс 5 тэрбумыг гаргажээ Хаанаас энэ их мөнгө гараад ирвээ

Хотын залуу 2017-06-17 43.228.131.110

МАНгарууд тэнэгтэж өгөх юмаа Нэг айл байр авлаа гэхэд сар бүр байрны үнийн төлбөрөө төлнө газраа урьдчилгаанд өгнө гэхээр тэр айлын газрыг ойролцоогоор 30 саяар үнэлж байна гэсэн үг Битгий элийр МАНгаруудаа Та нарын яриад байгаа тэр суурьүлын бүсэд байгаа нэг айлын хашаа дор хаяж 100 сая Батболд муу ОРК минь наад балай үлгэрээ тэр Төв аймагтаа хэрэгжүүл Улаанбаатарын газар үнэтэй шүү Тэр шазрын наймаачин Энхболд чинь зааж өгөө юу Энэ МАНгарууд ийм аймаар газрын наймаачин

Ga 2017-06-17 103.10.22.28

Hudlaa butehgui luibar

Зочин 2017-06-17 122.201.31.160

Ene vnexeer xoshgoruulj bgaa yumaldaa barilgiin kompaniudaas asuugaarai xench odoo xashaa baishin awax sonirxolgvi bolson bainalee ashiggvi geed tooxoo bolison bair awax xvngvi bolson chin gazariin xoosorson vne unasan yum tegeedl gazar xaa saigvi xyamd bxd yamar teneeg kompany xaa xol xereggvi daxij mongo boloxod udaan gazariig awch mongoo tvgjij xayx be de zvgeerl ard tvmeniig daajignaj bn da

Зочин 2017-06-17 202.21.105.13

газрыг үнэлэх юмуу Яаж үнэлэх юм Дээр нь байгаа байр барилгыг яах вэ Том байрны үнэд ч хүрэх газар байна жижиг байрны 30%-д ч хүрэхгүй газар бий

Зочин 2017-06-17 103.10.22.20

aan gazraaraa hiine gedeg ni gazriig ni hudaldaj avna gesen yg yy baritsaand avna gevel adag suuldee bairch ygyi gazarch ygyi boloh niguurtai daa