Исламын лидерийг Оросын агаарын цохилт устгасан байж магадгүй

Хуучирсан мэдээ: 2017.06.17-нд нийтлэгдсэн

Исламын лидерийг Оросын агаарын цохилт устгасан байж магадгүй

Үндэсний статистикийн хорооноос долоо хоног, cap, улирал, хагас жил тутмын нийгэм, эдийн засгийн салбарын үзүүлэлтийг дүгнэдэг.

“Исламын улс” гэх террорист бүлэглэлийн лидер Ибрагим Абу-Бакр аль-Багдадийг устгасан байж болохыг Оросын Батлан хамгаалах яам янз бүрийн сувгаар шалгаж байна. Энэ тухай БХЯ-ны хэвлэлийн мэдээнд өгүүлжээ.

“Оросын Агаар, сансрын хүчний онгоцнуудын агаарын цохилтод өртсөн террористуудын зөвөлгөөн дээр ИУ бүлгийн лидер Ибрагим Абу-Бакр аль-Багдади байсан. Агаарын цохилтын үеэр тэр хөнөөгдсөн гэх мэдээллийг бүхий л сувгаар тогтоон тодруулж байна” гэж яамны мэдэгдэлд өгүүлжээ.

Тодруулснаар, Су-35 ба Су-34 онгоцнуудын хийсэн агаарын цохилтоор  террорист бүлэглэлийн Цэргийн зөвлөлд нь ордог  өндөр тушаалтнуудыг устгасан байна. Мөн энэ цохилтоор дунд төвшний 30 хээрийн дарга нар болон тэдний хамгаалалтын 300 дайчдыг устгажээ. Устгагдсан  террористуудын дунд Ракка хотын “эмир” Абу аль-Хажи аль-Мысри, Раккаас Эс-Сухне хүртэлх районыг хянаж байсан Ибрагим Ан-Наеф аль-Хаж, ИУ-ын “Аюулгүй байдлын албаны” дарга Сулейман Аль-Шауах байгаа гэнэ.

Исламын террористуудын дарга нарын зөвөлгөөний тухай мэдээллийг тавдугаар сарын сүүлчээр БХЯ авсан байв. Зөвөлгөөн дээр Ракка хотоос  террористуудыг “өмнөдийн коридор” гэсэн замаар  гаргах асуудал яригдсаныг тогтоосон байв.

Нисгэгчгүй аппаратаас исламын дарга нарын цугларалт ба уулзах газрыг тогтоосон мэдээлэл авсны дараа нисэх онгоцнууд тавдугаар сарын 28-ны шөнийн москвагийн цагаар 00.35 -00.45-ын хооронд уулзалтын газрыг нь бөмбөгджээ. Агаар цохилт хийж байгааг оросууд америкчуудад урьдчилан мэдэгдсэн  байлаа.

Өмнө нь хэвлэл мэдээллээр, “Исламын улс” гэх террорист байгууллагын лидер, Абу Бакр аль-Багдадийг Ракка хотын ойролцоо агаарын цохилтоор устгасан гэж мэдээлсэн байв.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж